8o
Улаанбаатар хот
mobile menu

"Зуны чийрэгжүүлэлт"-ийн нээлт болно

2019-07-22 09:16:55

Төрийн ордны Их Эзэн Чингис хааны танхимд

10:00 цагаас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх хэлэлцүүлгийг өнөөдөр Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах сэдвээр явуулна.

БЗД-ийн Хүүхдийн эмнэлэгт

10:00 цагаас "Зуны чийрэгжүүлэлт"-ийн нээлт болно. 

БСШУС-ын яамны 401 тоотод 

10:00 цагаас Дэлхийн 12 орны 21 их сургууль, судалгааны төвийн залуу монголч эрдэмтдийг хамруулж буй "Монгол утга соёл, зан заншил" зуны сургалтын нээлт болно. 

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

10:30 цагаас Цахим бүртгэл, элсэлтийн талаар нийслэлийн Боловсролын газар, Мэдээлэл технологийн газраас мэдээлэл хийнэ. 

Монголын Уран зургийн галерейн хурлын танхимд

10:30 цагт Монгол Улсын Соёлын өвийн үндэсний төв, Солонгосын Соёлын өвийн сан хооронд соёлын өвийг хадгалж, хамгаалахад хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурна.

MN мэдээллийн төвд 

11:00 цагаас Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Үйлдвэрчний эвлэлээс тус төвийн даргын томилгоог эсэргүүцэж буйгаа илэрхийлж "Эрүүл мэндийн салбар улс төрийн тоглоом биш" сэдвээр мэдээлэл хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл