16o
Улаанбаатар хот
mobile menu

“Түрээсийн орон сууц”-ны цахим бүртгэл маргааш эхэлнэ

2019-07-21 20:08:48

“Буянт-Ухаа-2” хороололд олгогдох 18 блок, 972 айлын орон сууцны бүртгэл энэ сарын 22-ноос буюу маргаашнаас  наймдугаар сарын 5-ныг хүртэл 14 хоногийн хугацаанд 24 цагийн турш үргэлжлэнэ. Орон сууцыг түрээсийн болон түрээслээд өмчлөх гэсэн хоёр ангилалтай буюу 30 хувь нь энгийн түрээс, 40 хувь нь орон сууцанд хамрагдах зорилгоор газар чөлөөлтөнд хамрагдсан гэр хорооллын иргэдэд олгох бол үлдсэн 30 хувь нь таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх юм. Ингэхдээ зорилтот бүлэг буюу ахмад настан, төрийн албан хаагч, залуу гэр бүл, хувиараа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, гамшигт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдийг хамруулахаар ажиллаж байна. Цаашлаад нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах үүднээс хамрагдах иргэд нь Улаанбаатар хотын харъяат байх, гэр хорооллын агаарын чанарын бүсчлэлд амьдардаг, өөрийн өмчлөлийн орон сууцгүй байх зэрэг үндсэн шаардлагуудыг тавьж байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Аагий
Бүртгэлээ устгах боломжтой юу? Энгийн түрээсээ түрээслээд өмчлөх гэдэгээр солих гээд. Буруу бүртгүүлчихэж
2019/08/04 122.201.23.201
oyuna
yj bvrtgvvleh we
2019/07/21 139.5.218.193
  • Recent
  • Most Read
  • Most Comment