8o
Улаанбаатар хот
mobile menu

Хээрийн түймэр гарах эрсдэлийг таслан зогсоов

2019-07-19 16:30:00

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас Хараа голтой ойрхон оршин суудаг Дархан сумын 2,3 дугаар багийн 28 айл өрхийн 112 иргэн, Хараа голын ай сав газраар амарч, зугаалж явсан 68 иргэн нийт 180 иргэнд гол усны ослоос урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааг зохион байгууллаа.

Дээрх ажлын явцад иргэн “Б” гэр бүлийн хамтаар Хараа голын эрэгт амарч байсан ба ахуйн хэрэглээний газын баллоны галын аюулгүй байдлыг хангаагүйн улмаас гал алдсан байсныг газар дээр нь унтрааж хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлж аюулгүй болгов.

Мөн Хараа голын эрэгт согтуу унтаж байсан гурван иргэнийг усны осол болон гэмт халдлагад өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлж тус багийн олон нийтийн цагдаад хүлээлгэн өгч ажиллалаа гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. PRADHAN.LT.COL
Та бөөрийг зарахыг хүсэж байна уу? Та санхүүгийн хямралын улмаас мөнгө олохын тулд бөөрийг худалдах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ $ 70,000.00DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
2019/07/19 197.210.62.34
DR. UROLOGIST
Хэрэв та өөрийн бөөрийг мөнгөөр зарахыг хүсч байгаа бол үнэ: $ 780,000USD харилцах имэйл:   DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
2019/07/19 197.210.62.34