16o
Улаанбаатар хот
mobile menu

Гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна

2019-07-15 14:22:56

Баруун аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо орохыг Ус цаг уурын хүрээлэнгээс сэрэмжлүүлж байна. Хөвсгөл, Булганы нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орж, нутгийн зүүн хагаст халах тул наршилт, гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.

Маргааш, нөгөөдөр баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх нутгаар, 19-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн баруун хагаст сэрүүхэн, зүүн хагаст аагим халуун байна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр сэрүүхэн шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment