16o
Улаанбаатар хот
mobile menu

Иргэдийг гол, мөрний эрэг орчмоор зорчихгүй байхыг анхааруулж байна

2019-07-15 14:20:38

Баянхонгор аймгийн хэмжээнд 2019 оны 07 сарын 14-ний өдрөөс 19-ний өдрийг хүртэл 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр аймгийн нийт нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүснэ.

Иймд нийт иргэд гол, мөрний эрэг орчмоор зорчихгүй байх, зайлшгүй нөхцлөөр хол замд зорчих бол дулаан хувцас, шаардлагатай зүйлсийг авч баталгаат зам, гүүр, даваагаар зорчих, малчид цаг агаарын нөхцөл байдал тогтвортой болтол малын бэлчээрт бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр явуулахгүй байх, томоохон нуур, голын эрэг, дагуу бууж суурьшсан аж ахуй нэгж байгууллага, айл өрх, иргэд, малчид үер усны аюултай бүсээс нүүх, үерээс хамгаалах далан, суваг, шуудуу татаж аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment