-2o
Улаанбаатар хот
mobile menu

“THE HU” хамтлагийг “Хангарди одон”-гоор шагналаа

2019-07-08 15:20:15

Монголын үндэсний урлагийг олон улсад амжилттай сурталчилж буй “The Hu” металл рок хөгжмийн хамтлагийг Нийслэлийн дээд шагнал “Хангарди одон”-гоор шагнасныг өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан гардууллаа.

Их Монгол Улс байгуулагдсаны 813 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 108 жилийн түүхт ойг тохиолдуулан энэхүү шагналыг олгож байгаа юм. 

2012 оноос эхлэн хамтлагийн гишүүдийг бүрдүүлэх, уран бүтээлийн төрлийг тодорхойлох, стиль имижийг бүрдүүлэх ажлууд хийгдэж явсаар 2016 онд албан ёсоор байгуулагдсан 

Хотын Захирагч С.Амарсайхан “Үндэсний урлагийн “The Hu” хамтлаг нь эх орондоо төдийгүй олон улсад урлагийн шинэ урсгалыг бий болгож, дэлхий нийтийг нэгэн цагт байлдан дагуулж байсан олон зууны түүхтэй эх орныхоо түүхийг үндэсний соёл урлагаар сурталчлан таниулж байгаад их баяртай байна. Энэ гавьяа зүтгэлийг нь бид өндрөөр үнэлж өнөөдөр нийслэлийн дээд шагнал “Хангарди одон”-оор шагнаж, цаашдын урлагийн замд нь улам их амжилт хүсч байна” хэмээлээ.

Монголын урлагийн ертөнцөд “Хүннү Рок” хэмээх цоо шинэ урсгалаар тоглодог анхны хамтлаг болох “THE HU” нь Монгол Улсын Гавьяат Жүжигчин, дуучин, продессор Б.Дашдондогийн санаачилгаар 2012 оноос эхлэн хамтлагийн гишүүдийг бүрдүүлэх, уран бүтээлийн төрлийг тодорхойлох, стиль имижийг бүрдүүлэх ажлууд хийгдэж явсаар 2016 онд албан ёсоор байгуулагдаж, 2018 онд анхны уран бүтээлүүдээ цацаж эхэлжээ. Хамтлагийн гишүүдийн хувьд Ц.Галбадрах, Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд хамтлагийн ахлагчаар Ц.Галбадрах ажилладаг байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment