8o
Улаанбаатар хот
mobile menu

“Хангай” хотхоны хүнсний дэлгүүрүүд эрүүл ахуйн шаардлага хангаагүй байна

2019-07-08 13:30:00

Сүхбаатар дүүргийн 11 хороонд байрлах “Хангай” хотхоны орон сууцны I давхарт үйлдвэрлэл, худалдаа нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний байгууллагад нийслэлийн Мэргэжлийн  хяналтын газраас шалгалт хийжээ. Шалгалтаар “Агтийн хөндий” ХХК-ний мах ангилах цех, иргэн Б-гийн “Болор” хүнсний дэлгүүр, “Пилексуссистем” ХХК-ий “Ихрүүд” дэлгүүрүүд эрүүл ахуй ариун цэврийн нөхцөл шаардлага хангаагүй, бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй зэрэг зөрчил илэрсэн байна. Тус газраас илэрсэн зөрчилд торгуулийн арга хэмжээ авч, зөрчил арилгуулах албан даалгавар хүргүүлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment