8o
Улаанбаатар хот
mobile menu

Өөрийгөө боомилсон байдалтай олджээ

2019-07-08 10:00:00

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Улаанбаатар менежмент” ХХК-ийн агуулахын өргөгч 30 метрийн өндөртэй цамхаг дээрээс 33 настай эрэгтэй боомилж нас барсан байдалтай олдсон байна. Талийгаач нь тус дүүргийн 20 дугаар хорооны харьяат байжээ. Цагдаагийн байгууллага дээрх хэргийг амиа хорлолт, эсвэл гадны нөлөөтэй эсэхийг эцэслэн тогтоох юм. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Мөн энэ сарын 4-ний өдөр  Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах барилгын дөрөвдүгээр давхрын тагтнаас нэгэн иргэн амиа хорлох гэж оролдсон хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Улмаар иргэдийн дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид очиход 48 настай эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тагтнаас зүүгдэн үсрэх гэж байсныг гэрийнх нь хаалгыг эвдэн орж тагтнаас буулгаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл