8o
Улаанбаатар хот
mobile menu

Галын аюулд өртсөн зургаан хүүхэдтэй гэр бүлд гэр гардуулан өгөв

2019-07-08 09:40:00

НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 09 дүгээр хорооны иргэн Б.Гүррагчаагийн гэр бүлд болон 10 дугаар хорооны иргэн Ж.Батаа нарт иж бүрэн таван ханатай өргөө цагаан гэр өгчээ.

Б.Гүррагчаагийнд 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гэрт нь гэнэт гал гарч, зөвхөн өмссөн хувцастайгаа 10 сартайгаас 12 насны зургаан хүүхдүүдийн хамт орох оронгүй болоод байсан аж.

Гал гарахыг харсан хөрш эмэгтэй Онцгой байдлын хэлтэст шуурхай дуудлага өгч, хүний алтан амь эрсдээгүй билээ. Дүүргийн Засаг даргын зүгээс Б.Гүррагчаагийн хөрш, зургаан хүүхдийн алтан амийг аварсан Т.Нарангэрэлд гүн талархал илэрхийлэн, бичиг баримтгүй болсон хүүхдүүдэд “Төрсний гэрчилгээ”-г гардуулан өгчээ.

Мөн 10 дугаар хорооны иргэн Ж.Батаа нь өвчний улмаас ажил хөдөлмөр эрхэлдэггүй, байнгын асаргаа сувилгаатай байдаг бөгөөд өөрийн гэсэн орох оронгүй хамаатан садангийнхаа хажууд амьдарч ирсэн байна. Тэрбээр “Өнөөдөр баяр наадмын өмнө өөрийн гэсэн өргөө цагаан гэртэй болж байгаадаа туйлын баяртай байна” гэж хэлжээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл