Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудсан ч ямар нэгэн хариу өгөхгүй байгаа талаар мэдээлээд мэтгэлцэх товыг хойшлуулахаар болж байгаагаа мэдэгдлээ. Ерөнхий сайдтай хийх халз мэтгэлцээний товыг гуравдугаар сарын 12-ны 19.00 цагт хийхээр товлосон байсан ч Ерөнхий сайд ямар ч хариу өгөөгүй тул мэтгэлцээний товыг 14 хоногоор хойшлуулж гуравдугаар сарын 23-нд хийхээр болсон байна. Хэрэв товлосон хугацаанд хариу өгөхгүй бол дөрөвдүгээр сарын 5-нд УИХ-ын чуулганыг нээх үеэр Ерөнхий сайдаас “Яагаад мэтгэлцээнд ирээгүй вэ” гэдэг асуултанд хариулт авна. Хэрэв мэтгэлцээндээ ирэх юм бол хуримтлалын сан бүрдүүлэх бодлого болон Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх талаар асуулт асууна гэлээ. Тэрбээр энэ талаар "Ажлын их туршлагатай хүн бодлого дээр унана гэж би бодохгүй байна. Тиймээс бодлогоор өрсөлдөе. Бодлого дундаа хоёр бодлогыг голчлон ярих болно. Нэгдүгээрт хуримтлалын сан бүрдүүлэлтийн талаар. Хоёрдугаарт, хот тосгоны эрх зүйн байдлын бодлогын талаар асууна. Тиймээс одоо хүртэл хариу өгөхгүй байгааг зөвшөөрч байна гэж ойлгож байгаагаа илэрхийлсэн. Мөн Ерөнхий сайдад хандаж ”Битгий ай Сайханбилэг ээ. Бодлогоор уралдъя” хэмээсэн байна.
О.Баасанхүү: Ерөнхий сайдад хандаж ”Битгий ай Сайханбилэг ээ. Бодлогоор уралдъя
2016-03-09 13:55:00