8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын эмэгтэйчүүд Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганыг зорилоо

2019-06-27 12:24:53

МЭХ-ний ерөнхийлөгч Б.Оюунгэрэлээр ахлуулсан нийслэл, орон нутгийн салбар салбарын шилдэг 24 эмэгтэй Дэлхийн эмэгтэйчүүдийн ХXIX дээд чуулганд оролцохоор өнөөдөр Швейцарь улсын Базаль хотыг зорилоо.

Тус чуулганд Монголын Эмэгтэйчүүдийн холбоо 12 дахь жилдээ оролцож буй юм. Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулган буюу Global Summit of Women-д албан ёсны, олон улсын гишүүнчлэлтэй 10 байгууллага байдаг.  Азийн анхны эмэгтэйчүүдийн байгууллага хэмээгддэг 95 жилийн түүхтэй МЭХ тус 10 байгууллагын нэг бөгөөд өдгөө гуравдугаарт эрэмбэлэгдэж байна.

Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганд хувийн хэвшил, төр,  төрийн бус байгууллагын манлайлагч эмэгтэйчүүд оролцож, дэлхийн эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэй шинэ манлайлагчдыг хөгжүүлэх, боломжит технологийг нэвтрүүлэх, бүгдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зэрэг зорилгоор 70 гаруй орны 1000 гаруй эмэгтэй чуулдаг юм.

Уг чуулган энэ жил “Эмэгтэйчүүд амжилтыг шинээр тодорхойлно” уриан дор 7-р  сарын 3-7-ны хооронд зохион байгуулагдана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл