Хөдөлмөрийн үндэсний намын /ХҮН/ шинээр сонгогдсон даргыг бүртгэх Улсын дээд шүүхийн хуралдаан энэ сарын 4-нд товлосон ч тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН-д элсч улмаар намын даргаар сонгогдон, энэ өөрчлөлтөө бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд тус намынхан хандсан аж. Дээд шүүх энэ хүсэлтийн дагуу намын шинэ даргыг бүртгэх эсэхийг хэлэлцэхээр хуралдаан зарлаад байжээ. Гэвч энэ хурлын тов гарсаны дараа ХҮН-ын дотоод хагарал улам эрчимжиж, намын Төв хорооны хурлыг хоёр талд зэрэг зарлан хуралдуулсан юм. Улмаар тус намын хэсэг гишүүд хуралдаж, Б.Найдалааг ХҮН-ын даргаар томилж, Улсын дээд шүүхэд мөн хүсэлт өгснөөр энэ сарын 4-нд болох байсан хурлыг хойшлуулсан байна.
Шүүхийн хуралдааны тов хараахан гараагүй байна.