22o
Улаанбаатар хот
mobile menu

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болов

2019-06-26 14:39:00

 

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Пак Ру Бёг Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Монгол улсад айчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай уулзаж ирэх жил буюу 2020 оны дөрөвдүгээр сард Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг /ICAPP/ Монгол улсад зохион байгуулах асуудалд санал нэгдэв.  

Монгол Ардын Нам нь Азидаа үүсэн байгуулагдсан он цагийн тооллоороо хамгийн ууган улс төрийн хүчин бөгөөд Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал,Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал зэрэг гадаад бодлогын суурь баримт бичгүүдэд нийцүүлж, Монгол төрийн гадаад бодлогын үндсэн зорилго, зарчим чиглэлүүдтэй уялдуулсан олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан гадаад бодлогын хүрээнд хөрш орнуудын улс төрийн хүчнүүд, бүс нутгийнхаа эрх баригч намууд, уламжлалт чиглэлийн намууд болон Социнтернийн гишүүн намуудтай гадаад харилцаагаа хөгжүүлж хамтран ажилладаг.

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын /ICAPP/ гишүүнээр элээд 6 жил орчим болж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Монгол Ардын Нам, Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлаас зохион байгуулсан хурал зөвлөгөөнүүдэд идэвхтэй оролцож ирсэн, тус байгууллагын Удирдах Зөвлөлд Монгол Ардын Намын Гадаад харилцааны дарга гишүүнээр ажиллаж  байна.

2020 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Азийн улс төрийн намуудын ОУ-ын бага хуралд ойролцоогоор 40 гаруй улсаас 70 орчим зочид төлөөлөгчид оролцох урьдчилсан тооцоолол бий гэдгийг Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Пак Ру Бёг онцолсон бол Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тус хуралд улс төрийн намуудын оролцоо, оролцож буй намуудын түвшин чухал гэдгийг уулзалтын төгсгөлд онцоллоо.

Мөн Монгол улсад албан ёсны айлчлал хийж буй ноён Пак Ру Бёг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
СОШИАЛ МЕДИА-аар олон нийтэд хүрч байгаа мэдээллийг та хэр бодьтой гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 324