8o
Улаанбаатар хот
mobile menu

З.Энхболд: Ч.Сайханбилэг УИХ-д хэлэлгүйгээр авсан буруутай үйл ажиллагаандаа намайг хань татжээ

2019-06-26 11:10:00

"Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдаж авсан асуудалтай холбогдуулан АТГ Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдоос гэрчийн мэдүүлэг авсан байна. Энэ талаар З.Энхболд өөрийн албан ёсны фэйсбүүк хуудастаа шууд бичлэг хийлээ. Тодруулбал, Тэрбээр "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг "Эрдэнэт"-ийн 49 хувийг авахдаа тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан намайг болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг мэдэж байсан гэсэн мэдүүлэг өгсөн юм байна. Эрх мэдлээ хэтрүүлээд УИХ-д хэлэлгүйгээр авсан буруутай үйл ажиллагаандаа намайг хань татжээ. Тийм зүйл байхгүй. Байхгүй гэдгээ албан ёсоор хуулийн дагуу хэлээд, АТГ-аас гарч явна. УИХ-д мэдэгдэлгүй авсан нь буруу, эрх мэдлээ хэтрүүлсэн нь Ч.Сайханбилэг болохоос З.Энхболд биш шүү. Ер нь бол "Эрдэнэт"-ийн 49 хувь Монголдоо ирэх нь зөв. Харин улс авах уу, хувийн компани авах уу гэдэг шийдвэрийг УИХ гаргах ёстой байсан. Ямар ч мөнгөтэй компани юугаа ч худалдаж авч болно. Гэхдээ бүх юм хуулийн дагуу явах ёстой" гэсэн байр суурийг илэрхийллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Юугий нь хань татах вэ архагшсан хулгайч зүгээр хүнийг хорлохоор хаа хамаагүй хэрэгт чирнэ гэж байдаг гэсэн.тэгэж л байна
2019/08/17 202.179.31.71
Иргэн
Сайханбилэг үхэх хүн нөхөрсөг гэгчээр буруутан хайгаад сандарч байгаа юм байна Тэд УИХ аар хэлэлцүүлэлгүй МАНАН ын худалдаа хөгжлын банкныхантай хуйвалдаж эрдэнэтиин 49% зөндөө лицензииг авсан
2019/07/02 202.179.31.107
Зоч
УИХ-д хэлэх байсан юмуу, хэлэлцүүлэх байсан юмуу. Хэлэлцүүлэх байсан бол өдийд 49 чинь хятадынх, 51 чинь стандарт банк ба хятадынх болсон байгаашдээ. Яг тэр үеийн нөхцөл байдал чинь эгзэгтэй л байсанд
2019/06/30 66.181.161.41
Zochin
З.ЭНХБОЛД ОГТ МЭДЭЭГҮЙ ЭНЭ АСУУДАЛЫГ Ч.САЙХАНБИЛЭГ ГАНЦААРАА ШИЙДВЭР ГАРГАХГҮЙ Л БАЙХ УИХ ,НАМЫН ДАРГА МЭДЭЖ Л БАЙСАН БАЙГАА.
2019/06/29 64.119.21.65
Зоч
Энхболдоо чи УИХ- аар орж ирж хэлэлцэгдэх ёстой гэж үзэж байсан байх. Ер нь энэ асуудлын тухайн үеийн эгзэгтэй байдлыг томчууд бүгд л мэдэж байсаншдээээ. Сайханбилэг амжихгүй л бол болохгүй нөхцөл үүс
2019/06/29 66.181.161.127
ard
Yag nuguu tender zarlachaad chimeegyi hamaatniihaa dynd helcheed avsan hoino oo zarlasan dyr esgeed l dyysdagtai yag adil baina.
2019/06/27 49.0.135.140
  • Recent
  • Most Read
  • Most Comment