22o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрдэмтэн, судлаачидтай уулзана

2019-06-26 09:31:37

“Бишрэлт” зочид буудалд

09:00 цагт  ШӨХТГ-аас “Шатахууны үнэ бүрдэлт ба чанар” хэлэлцүүлэг хийнэ.

Төрийн ордонд

09:00 цагт "Эрүүдэн шүүхийн хохирогчдын эрхийн асуудал" хэлэлцүүлэг болно.

БСШУСЯ-нд

09:00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрдэмтэн, судлаачидтай уулзана.

МҮЭСТО-нд

10:00 цагт  мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөх ёслол болно.

БСШУСЯ-нд 

10:00 цагт Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос боловсролын салбарын тулгамдсан асуудлууд, багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх шаардлага хүргүүлнэ.

“Blue Sky” зочид буудлын кристал танхимд 

10:00 цагт  “Улс төрийн намын тухай хуулийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлэг болно.

ЭМЯ-нд

11:00 цагт  “Мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр”-ийг тэмдэглэх талаар мэдээлэл хийнэ.

УУХҮЯ-нд 

11:00 цагт УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Ил тод, хариуцлагатай уул уурхай” сэдвээр мэдээлэл хийнэ.

Сангийн яаманд

13:30 цагт  Монгол-Германы Ашигт малтмалын технологийн сургуулийг өргөтгөх, Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын менежментийг бэхжүүлэх, устах аюултай ургамал, амьтдын төрөл зүйлийг тогтворжуулах төслийн гэрээнд холбогдох талууд гарын үсэг зурна.

Цэргийн төв эмнэлэгт

14:00 цагт  Монгол, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд “Бүс ба зам - Гэрэлт аялал” нүдний болор цайх өвчтэй хүмүүст үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ хийх хөтөлбөрийн нээлт болно.

Сүхбаатарын талбайд 

16:00 цагт хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй залуусын “Try Mongolia 2019” нөлөөллийн аялалын тайланг танилцуулна. 

Техник спортын төв клубт 

17:30 цагт Монголын буудлага спортын 2019 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний шагнал гардуулах ёслол болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
СОШИАЛ МЕДИА-аар олон нийтэд хүрч байгаа мэдээллийг та хэр бодьтой гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 324