8o
Улаанбаатар хот
mobile menu

Хавдартай иргэд төмөр замаар үнэгүй зорчино

2016-03-13 13:44:00

“Улаанбаатар төмөр зам” -аас хавдартай иргэдийг жилдээ нэг удаа төмөр замаар үнэгүй зорчуулахаар болсон байна.  “Улаанбаатар төмөр зам”, “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ байгууллага хамтран хэрэгжүүлж байгаа энэ ажил гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлжээ. Төмөр зам дагуу байрладаг Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр, Дорноговь аймгийн хавдартай иргэд энэ үйлчилгээнд хамрагдах юм байна. Учир нь эдгээр аймагт жилд 800 орчим хүн хавдрын өвчлөлтэй хэмээн оношлогддог байна. Гэхдээ үнэгүй зорчих иргэдэд тодорхой насны хязгаар тавьсан бөгөөд  хорт хавдраар оношлогдсон 18 нас хүртэлх хүн, мөн 55-аас дээш насны ахмадууд багтах аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment