8o
Улаанбаатар хот
mobile menu

МҮБХ-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

2019-06-25 09:21:31

Туушин зочид буудалд

08:00 цагаас “Хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахад талбарын тархвар судлалын үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь” олон улсын хурал болно.

МҮХАҮТ-д

09:00 цагаас “Хүнсний аюулгүй байдал, хангамж” сэдэвт Монголын хүнсчдийн онц чуулган болно.

Корпорейт Конвеншн төвд

09:00 цагаас "Эмэгтэйчүүд-Манлайлал" чуулган болно.

Холидэй Инн зочид буудалд

09:00 цагаас Элэгний B, C вирусын эсрэг “Бюлевиртид” эмийг танилцуулах семинар болно.

МУИС-ийн Номын санд

09:00 цагаас Дэлхийн оюутны спортын зуны “Наполи 2019” Универсиад наадамд оролцох Монгол Улсын багийг үдэн гаргах ёслол болно.

НЗДТГ-т

10:00 цагаас НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал болно.

Ардчиллын өргөөнд

11:00 цагаас АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай, Д.Оросоо нар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл хийнэ.

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд

11:00 цагаас АТГ-ын сар бүрийн 25-ны ээлжит хэвлэлийн бага хурал болно.

Bluemoon галерейд

11:00 цагаас “Бүтээлч Ази” олон улсын хувцас загварын салбарынхны хамтарсан үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болно.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:30 цагаас хуульч, судлаач Х.Бат-Ялалт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Пума зочид буудалд

12:00 цагаас Монголын үндэсний бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл