8o
Улаанбаатар хот
mobile menu

Ах дүү хоёр 290 сая ам.доллар хожжээ

2016-03-09 11:13:00

“PowerBall” сугалаа АНУ-д долоо хоногт хоёр удаа азтанаа тодруулж олон сая хүн азаа үздэг. Үнэ нь ердөө хоёр ам.доллар байдаг уг сугалаанаас олон сая “ногоон” хожих бүрэн боломжтой. Тэгвэл АНУ-ын Пенсильвани муж улсын иргэн ах дүү Жеймс болон Боб Стоклас нар “PowerBall”-ын ээлжит лотогоор 291.4 сая ам.долларын эзэн болсон байна. Жеймс, Боб хоёр найзуудтайгаа зоогийн газарт хоол идэж байх үеэр телевизээр өөрсдөө азын сугалаанд хожсон талаар мэдэж, ихэд гайхацгаажээ. Гэхдээ хожлын мөнгө ах дүү хоёрт тэнцүү хуваагдаагүй байна. Жеймс Стоклас 291.4 сая ам.доллар хожиж, харин Боб ердөө долоон долларын эзэн болсноо мэдсэн байна. Ах дүү хоёр их хэмжээний мөнгө хожсоноо угааж зоогийн газарт байсан бүх хүнийг үнэгүй хоолложээ. АНУ-ын татварын хуулийн дагуу сугалаанаас хожсон мөнгөнөөс ихээхэн хэмжээний татвар авдаг аж. Ингэснээр тэдний авах мөнгө 191 сая хүртэл багасах юм байна. Жеймс Стоклас хэдийгээр сугалаагаар их хэмжээний мөнгө хожиж гэнэт баяжсан ч ажлаасаа гарахгүй гэжээ. Тэрээр Пенсильвани муж улсад шүүгчийн ажил хийдэг байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Gadaadad bol unen ugnu mongolchuud bol hulhi hudlaa yriltslaga uguuleed heden huviig shiltgel geel za daa yu l boldoo mongolchuud shuu dee hugjuugui baij hudlaa boli
2016/03/09 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment