8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатар хотод 2018 оны байдлаар нийт ядуусын 41.8 хувь нь амьдарч байна

2019-06-24 11:11:00

Монгол Улсын Үндэсний статистикийн хороо, Дэлхийн Банктай хамтран ядуурлын 2018 оны тооцооны үр дүнг гаргасан байна. Тус байгууллагууд  2002 оноос хойш өрхийн  орлого зарлага, амьжиргааны түвшний судалгаа болон ядуурлыг хэмжих арга зүйг боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. Энэ удаа Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны судалгааны үр дүнд үндэслэн ядуурлын түвшинг хамтран тооцон гаргажээ. ҮСХ болон Дэлхийн Банкны хамтран тооцсон ядуурлын тооцооны үр дүнг авч үзвэл, Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин 2016 онд 29.6 хувь байсан бол 2018 онд 28.4 хувь болж, 1.2 пунктээр буурчээ.

Хүн амын хэрэглээ ядуурлын шугамаас хэдэн хувиар доогуур байгааг илэрхийлдэг ядуурлын гүнзгийрэлт 2018 онд 7.2 хувь болж, 2016 оныхоос 0.5 пунктээр буурсан бол ядуучуудын тэгш бус байдлын зэргийг хэмждэг ядуурлын мэдрэмж 2.7 хувь болж, 2016 оныхоос 0.2 пунктээр буурсан байна.

Хот суурин газарт ядуу хүн амын төвлөрөл нэмэгдэж байна. Хөдөө орон нутагт 2016-аас 2018 оны хооронд ядуурал 4.1 пунктээр буурсан бол хотод 0.1 пунктээр нэмэгдсэн байна. Хөдөө орон нутагт ядуурлын түвшин өндөр хэвээр байгаа боловч Монгол Улсын нийт хүн амын гуравны хоёр нь хот суурин газарт амьдарч байгаагаас ядуурал хот суурин газарт нэмэгдэж байна. Хот суурин газарт амьдарч буй ядуусын эзлэх хувь 2016 онд 62.1 байсан бол 2018 онд 63.5 болсон бөгөөд Улаанбаатар хотод 2018 оны байдлаар нийт ядуусын 41.8 хувь нь амьдарч байна.

Бүс нутгийн хувьд авч үзэхэд Зүүн бүсэд ядуурал 6.6 пунктээр, Баруун бүсэд 4.3 пунктээр, Хангайн бүсэд 2.7 пунктээр, харин Төвийн бүсэд ядуурлын түвшин 0.7 пунктээр буурсан бол Улаанбаатар хотод 1.1 пунктээр нэмэгдсэн байна.Ядуурлын түвшинг аймгаар харвал хамгийн өндөр нь Говьсүмбэр аймаг байгаа бөгөөд хүн амын талаас илүү нь буюу 51.9 хувь нь ядуу амьдарч байна. Ядуурлын түвшин Говь-Алтай аймагт 45.1 хувь, Дорнод аймагт 42.5 хувь, Ховд аймагт 40.9 хувь байна. Харин ядуурлын түвшин Өмнөговь аймагт хамгийн бага буюу 11.8 хувь байна. Ядуу хүн амын тоогоор авч үзвэл, ядуу хүн амын ихэнх нь буюу 378.2 мянган хүн Улаанбаатар хотод амьдарч байгаа нь ядуу хүн амын тоогоороо удаалж буй Өвөрхангай аймгаас (40.9 мянган ядуу хүн) бараг 10 дахин их байна. Говьсүмбэр аймагт ядуурлын түвшин хамгийн өндөр байгаа хэдий ч цөөн хүн амтай учраас 8.2 мянган хүн ядуу амьдарч байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Ихэнх нь оркууд байгаа л даа. Хэдэн мал өгөөд нутаг руу нь буцаамаар юм даа. Энд ингэж нүдний булай болж явахаар
2019/06/24 66.181.188.109
Тулгаа
Ядуу байна гээд л байдаг ажил хийлгэх гэхээр ажил хийх хүн олдодгуй ямар учир байна. Зарын сайт , сонин хэвлэл харж байхад ажилд авна гэсэн зар маш йх байхийн. Ажил хийхгүйгээр яаж ядуурлаас гарах бэ.
2019/06/24 202.21.108.160
  • Recent
  • Most Read
  • Most Comment