23o
Улаанбаатар хот
mobile menu

М.Энхсайхан: АТГ надаас мэдүүлэг аваад зогсоогүй гэр оронд нэгжлэг хийх прокурорын тогтоол үзүүлсэн

2019-06-24 09:43:00

Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдаар ажиллаж байсан М.Энхсайханыг өнгөрсөн долоо хоногт  АТГ-аас баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон.  Түүнийг Тавантолгойн орд газрыг ашиглахтай холбоотой асуудалд Засгийн газрын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байх хугацаандаа гэрээний төслийг боловсруулахдаа албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн эсэх асуудлаар шалгаж цагдан хорьсон ч шүүхээс АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс М.Энхсайханыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож сулласан билээ. Харин ШШГЕГ-ын харъяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаад гарсан М.Энхсайхан дараах  "461 ба 48/24" нийтлэлийг бичсэн талаар өчигдөр мэдээлсэн. Тус нийтлэлийн эхний хэсгийг энд дарж унших боломжтой. Харин өнөөдөр үргэлжлэлийг нь ийнхүү хүргэж байна. 

Эрх чөлөө

Монгол хүн төрөхдөө л эрх чөлөөтэй төрдөг цор ганц үндэстэн гэж нэгэн америк эрдэмтэн “Монголын Нууц Товчоо”-ны англи хэл дээрх номонд өмнөх үгийг зүүж өгсөн байсныг санаж байна. Нээрээ ч монгол хүнийг төрөхөд аль нэг шашны лам хуваргууд угтаж авдаггүй, Тэнгэрийг эцгээ гэж Дэлхийг Эхээ болгож хүмүүний хорвоод мэндэлдэг. Эрх чөлөөгөө олж авахын төлөө хүмүүс, улс үндэстэн амиа золиослон тэмцэлддэг бол Монгол хүнд тэр эрх чөлөө нь бараг л заяагдмал юмуу даа.

Эрх чөлөө бол асар үнэтэй, түүнийг хүнээс тэр тусмаа монгол хүнээс салгах нь тийм ч амархан хийх ажил бишээ. Бусад орны хүмүүс эрх чөлөөгөө олж авахын төлөө тэмцдэг бол Монгол хүн эрх чөлөөгөө хамгаалахын төлөө тэмцэх учиртай байдаг. Өвөг дээдсийн үлдээсэн хамгийн чухал өв энэ хэмээн итгэдэг шүү.

Монгол хүний эрх чөлөөг хасах, боомилох аливаа шийдвэр гоомой байх ёсгүй.

Хууль ёс зөрчлөө энээ тэрээ гэж ярихаа больё гэхэд Монгол хүний заяагдмал эрхийг хаах, боох амаргүй байх ёстой л гэж хэлэх гээд байна. Тийм байлгахын төлөө улс төрд орсон, хийсэн, үүнийгээ орхиод явна гэж байхгүй.

Баривчлах тогтоол

Ерөнхийлөгч Баттулга прокурорын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөлгөөн дээр сүр дуулиантайгаар ТТ ордыг хятадын компанид 100 жилээр, үнэгүй өгөх гэж байсан хэмээгээд нотлох баримт хэмээн 170 хуудас материал өглөө. Буруутан нь Элбэгдорж, Энхсайхан хэмээв. ТТ төслийн гэрээ нь 170 хуудас байсныг бодолцвол нотлох баримт тэр байсан бизээ. Гэрээний төсөлд 100 жилийн тухай, үнэгүй өгөх тухай огт байхгүй, хариуцлагатай хүний амнаас ойчсон санаатай гүтгэлэг байснаас гадна Ерөнхийлөгч нийтийн албан тушаалтны хувьд эрх мэдлээ урвуулан ашиглаж Прокурорын Удирдах ажилтны зөвлөлгөөнийг энэ ажиллагаандаа ашигласан нь ёс зүйгүй, прокурорт иргэний гомдол гаргах дүрэм журмыг зөрчсөн явдал байсан.

Тухайн үеийн Ерөнхий прокурор миний ажил эрхэлж байгаа үед улс төрчдийн захиалгаар хүн хэлмэгдүүлэх явдал гарахгүй гэдгийг тод хэлсэн байдаг.

Төдий л удалгүй яаран сандран Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмжөөр Дээд шүүхийн дарга, Прокуроруудыг өөрчилдөг байхаар хууль санаачилж батлуулахдаа АТГ-ын даргыг төсөлдөө оруулахыг мартчихсан байдаг. Гэсэн хэдий ч эдгээр байгууллагуудын удирдлагыг өөрчилсөн. Дур зоргоор авирлах бололцоог олж авахын төлөө хэсэг бүлэг хүмүүс улайрч байгааг харж байна. Ойрмогхон жишээ нь өвгөн сэтгүүлчийг хууль хяналтын байгууллагаар айлган дарамталсан явдал юм. ” Соёлын гавьяат зүтгэлтний ” Ерөнхийлөгч шүүхтэй, би хэвлэлтэй” гэсэн нь хариу нь болж байгаа үйл явдлын утгыг товч бөгөөд тод томруун харуулнаа.

“Сахил хүртээд шал дордов” гэдэг ардын маань үг хууль хяналтынханд маань очоод наалдчихвий дээ гэж санаа зовж байна.

“..албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдэхийг завдсан үндэслэлтэй хэрэгт шалгагдаж байгаа ба гэрч С.Эрдэнэ, Н.Батаа, Т.Ням-Осор нар нь түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж шууд зааж байх тул…М.Энхсайханыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсугай” -энэ бол мөрдөгчийн тогтоолын хэсэг юм. Би тэр үед сайн анзаараагүй ч шүүх дээр тогтоолыг нь хүчингүй болгох шүүгчийн захирамж дээр мөрдөгчийн тогтоол нь дугаар байхгүй, хянасан прокурорын огноо байхгүйг заажээ.

Хүн алж, хүрээ талж байгааг харсан гэрчүүд “гэмт хэрэг үйлдснийг шууд зааж” байгааг үндэслэж шүүхийн зөвшөөрөлгүй түр баривчилж болдог хуулийн заалтыг буруу хэрэглэж нэр бүхий гэрчүүдийн ШУУД ЗААСНААР намайг баривчилсан юм байна.

АТГ-т би олон удаа мэдүүлэг өгсөн. Үргэлж л гэрчийн мэдүүлэг байсан санагдах юм. Хэзээ шалгаж буй хэрэгт сэжигтэн болж хувирснаа мэдээгүй.

Хууль ёсны дагуу гаргаагүй мөрдөгчийн тогтоолоор миний бие 461 рүү “томилогдсон” байж. Байгалийн жамаар хорогдолд орох нас руугаа хэлбийсэн мань мэтэд 24 цагаар эрх чөлөө хасуулсан нь их үнэтэй гэдгийг залуу мөрдөгч ойлгодог болов уу яадаг бол.

Ажлын алдаа гарахыг алийг тэр гэхэвээ. Хүний эрх чөлөөнд халдах аливаа шийдвэр туйлын няхуур, нямбай байгаасай. Энэ бол ганц миний асуудал биш энэ бол асар олон хүний хувь заяа, улс орны ирээдүйн хувь заяатай холбоотой асуудал гэдгийг бүгдээрээ ойлгоосой билээ.

Сейфний  эрэлд

АТГ надаас мэдүүлэг аваад зогсоогүй ёстой санаанд ороогүй сэжиг дурдаж гэр оронд нэгжлэг хийх прокурорын тогтоол үзүүлэв. Манай гэрт очиж үзэж болноо эхнэр, хүүхдүүдээ цочролд оруулчихгүй байх тал дээр санаа зовж байнаа гэв. Энэ талаар ойлгож хандаж байсаан.

Гэр оронд нэгжлэг хийж “хэрэгт ач холбогдолтой зүйл илэрсэнгүй” гэсэн тэмдэглэл хийж нэг ханаас нөгөө хан руу тэмтэчсээр протокол үйлдэв.

“Энхсайхан гуай Танд сэйф байдаггүй юм уу гэж?” асуулаа.  “Юугаа хадгална гэж сейфтэй байх ёстой юм” гэснээр эрэл дууссан.

Сахил хүртэхийн өмнө ба хойно

ТТ асуудлыг буруу зөв ойлгох явдал хэвийн үзэгдэл. Учрыг нь зөв ойлгуулчих гээд зөндөө л мэдүүлэг өгч байсан. Ингэхдээ АТГ-тай өөрийгөө хамтран ажиллаж байна гэж итгэж байлаа. Жил гаруйн хугацаа өнгөрчээ. Дуудсан цагт нь очин дахин ирэхэд бэлэн гэдгээ байнга л хэлдэг байсан.

Улс төрчөөс хараат шинэ удирдлагатай болсны дараа АТГ зангаа хувиргачих шиг санагдлаа. Тийм юм битгий байгаасай гэж бодсоор байна. Учир нь өөртөө санаа зовохоос илүүтэй улс төрийн хэлмэгдүүлэлтийн шуурга эхэлчихвий гэж санаа зовлоо доо. Уншигч Та тунгаана биз дээ.

Эрх мэдэл ба сонгогдсон, сонгогдоогүй эрх мэдэл

Эрх чөлөөг хамгаалах явдал нь төрийг мангас болгохгүй байх явдал юм. Үүний тулд төрийн эрх мэдлийг нь хувааж харилцан хяналттай болгодог. Үүнийг л ардчилсан тогтолцоо гээд байгаа юм. Хууль тогтоогчид сонгогддог, Засгийн газар нь мөн л сонгогдсон хүмүүсээс бүрддэг. Шүүх эрх мэдэл бол сонгогдоогүй эрх мэдэл юм. Сонгогддог эрх мэдэл сонгогдоогүй эрх мэдлээ уландаа гишгэх гэсэн улс төр явж байна.

Шүүх эрээнтэй бараантай ч Монголын шүүх улс төрчдөөс хараат бус, өөрийн итгэл үнэмшилтэй байх явдал улс төрийн том зорилт юм. Зөвхөн ингэж байж Эрх чөлөө хамгаалагдана. Популист улс төрчид толгойд заларсан энэхэн цаг нь түүхийн богинохон мөчлөг.

Эрх чөлөө, ардчиллыг тийм амархан тавиад туух эд биш. Нийгмийн сэхээлэг хэсэг дуу хоолойгоо, үйл ажиллагаагаа улам хүчтэй болгох хэрэгтэй.

Монгол хүнд Тэнгэрээс заяагдмал эрх чөлөөг одоо л хамгаалахгүй юм бол хожмоо эрх чөлөөг олж авахад хэцүү гэдгийг мэдтүгэй, болгоотугай.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Илжигэн хятад энхсайхан
Муу дотор газрын ялархсан янгуу илжиг чинь өөрийгөө тэнгэрээс заяасан монгол хүн гэчихжээ.
2019/06/25 103.111.68.3
Ко
Янгуурхаж ялархсан хужаа нар олширч дээ.Бээжинхүү Хятад улс руугаа явсан нь дээр болох байхаа.Энд түмний хараал идэж байхаар
2019/06/25 103.111.68.3
Энхсайханд
тэр байгууллага тэгж ажиллах эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрнө үү. Чадахгүй бол Хятад уруугаа явна даа
2019/06/25 192.82.66.101
Zochin
Seheeten hun gej uur yumaa.Munhag dord humuusiin dund amidrah uneheer zoviurtai.Goyo bichsen bn.
2019/06/24 66.181.176.141
Иргэн
Хулгайч, авилгачдад хүний эрх чөлөө гэж хуцах эрх байхгүй. Улсын, ард түмний хөрөнгөөс шаасан л бол тэр шорон руугаа марш
2019/06/24 66.181.188.109
bitgii hudal shaa
hiisver hudalaa iuym bichsen bndaa Odoo uuh usgui bolson bn. Haana bn ter zayagdmal erh choloo.
2019/06/24 202.179.31.81
иргэн
дэмждэг шүү энэ хүнийг монгол улс ашиглаасай, АН-ын Элбэгдорж, Гончигдорж, Алтан гадас гэдэг франкцынхны балагаар энэ хүн цаашлаад АН, Монгол улс дампуурч байнаа
2019/06/24 202.55.191.194
Zochin
Mundag uls turch.Demjdeg shuu
2019/06/24 202.179.18.201
Иргэн
Наад аргыг чинь маш олон хүн дээр хэрэгжүүлээд ирсэншдээ?! Цаадуулд чинь юун заяагдмал эрх мэрх ёстой цаашаа л юм билээ?! Хэрэг хмйсэн бол буруутгаж болохч бас юманд чинь хэм хэмжээ гэж байдагшдээ?!
2019/06/24 122.201.26.206
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
СОШИАЛ МЕДИА-аар олон нийтэд хүрч байгаа мэдээллийг та хэр бодьтой гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 333