8o
Улаанбаатар хот
mobile menu

"Сод монгол” ШТС-ыг дээрэмдсэн залуус баригджээ

2016-03-09 10:54:00

Төв аймгийн “Аргалант” суманд байрлах “Сод монгол” ШТС-ыг үл таних таван залуу дээрэмдсэн хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Тэд шатахуун авахаар очихдоо түгээгчийг нь зодож, орлогын 300 гаруй мянган төгрөг, гар утасыг дээрэмдээд зугтсан. Тэгвэл цагдаагийн байгууллагынхан тэднийг орон даяар эрэн сурвалжилж улмаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд явж байхад нь саатуулжээ. Сэжигтнүүд 21 настай эрэгтэй Д, Б, О, Г,18 настай эрэгтэй Ч нар байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЭЭ ДААНЧ ДЭЭ.ГЭНЭТ ОЛСОН МӨНГӨ ГЭДСЭНД ХАЛТАЙ. БУРУУ АРГААР ОЛСОН МӨНГӨ БҮТЭХГҮЙ ШҮҮ.ЭЦЭСТ НЬ ШОРОНД Л ОЛОН ЖИЛ ЗОВНО Ш ДЭЭ
2016/03/09 103.17.108.42