8o
Улаанбаатар хот
mobile menu

 Дэлхийн банкнаас “Төсвийн зардлын тойм судалгаа”-г танилцуулна

2019-06-24 09:31:56

Кемпински Хаан Палас зочид буудалд

09:00 цагаас “Асаргааны хэрэгцээ ба шийдэл” хэлэлцүүлэг болно.

ХААИС-д

09:00 цагт “Гамшгийг даван туулах чадавхийг сайжруулахад технологийн болон уламжлалт аргыг ашиглах нь” төслийн хаалтын хурал болно.

Сүхбаатарын талбайд

09:30 цагаас УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчал хийж буй Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэттиг угтана.

Багш хөгжлийн ордонд

10:00 цагаас ирэх хичээлийн жилийн сургалтын бүтэц, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний хэлэлцүүлэг болно.

Оюутолгой компанийн байранд

10:00 цагаас Улсаа аврах ард түмний хөдөлгөөнөөс Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах талаар мэдээлэл хийнэ.

НМХГ-т

10:30 цагт зөрчилтэй барилга, ухсан нүх, хөдөлмөрийн  аюулгүй ажиллагаа алдсаны улмаас гарсан зөрчлийн талаар мэдээлэл хийнэ.

Дэлхийн банкны байранд

11:00 цагт Дэлхийн банкнаас “Төсвийн зардлын тойм судалгаа”-г танилцуулна.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагт “Ц.Нямдоржийг огцруулах хөдөлгөөн”-ий тэргүүн Т.Энхсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Маршалын гүүрний хойно

12:00 цагт Хурд хамтлаг “ХАЙРТАЙ” соён гэгээрлийн аянаа эхлүүлэхээр Хэнтий аймгийг зорино. Аяны хүрээнд нийт 21 аймагт үнэ төлбөргүй тоглолт хийхээс гадна соён гэгээрлийн олон уулзалт арга хэмжээ зохион байгуулах юм байна.

Улаанбаатар сувилалд

12:00 цагаас "Хүнд хортой металлын бохирдол болон ургамлын судалгаа" олон улсын II симпозиум болно.

Үндэсний  мэдээллийн төвд

11:30 цагт Иргэний нийгмийн байгууллагууд, ТББ-ууд нэгдэн шүүхийн шинэчлэлийн талаар болон Улсын дээд шүүхийн шүүгч нарыг огцруулах баримтын талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт “Монголд бид үйлдвэрлэв" ТББ-аас ЖДҮХС болон Чингис бондын талаар мэдээлэл хийнэ.

 

 

 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл