8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ визний шаардлагаа өндөрсгөхөө зарлалаа

2016-03-09 10:50:00

Өнөөдөр Өмнөд Солонгосын засгийн газар урт хугацааны визийн хүсэлт гаргагчдад сүрьеэ өвчний урьдчилсан шинжилгээ хийлгэх шаардлага тавихаар төлөвлөж байгаагаа зарлалаа. Учир нь тус улсад оршин суугаа сүрьеэ өвчинтэй гадаад ажилчдын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа аж. Тиймээс үүнд хяналт тавихаар Өмнөд Солонгосын засгийн газар визний шаардлагаа өндөрсгөхөөр бэлдэж байгаа аж. Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээр тус улсад оршин суух гадаад иргэдийн дотор сүрьеэ өвчний илрэл 2009 онд 637 байснаа 2014 онд 1,858 болж бараг гурав дахин өсжээ. 2014 онд илэрсэн өвчтөнүүдийн 63 хувь нь эрэгтэйчүүд байгаа гэнэ. Насны хувьд 34.2 хувь нь 30 хүртэл насныхан, 19.7 хувь нь 40 хүртэл насныхан, 18.1 хувь нь 60 хүртэл насныхан, 17.3 хувь нь 50 хүртэл насныхан, 6.5 хувь нь 70 хүртэл насныхан байгаа гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
mongol ulsad ajilguidel yaduurllaa buuruulahiig shaardlaa gejeee
2016/03/10 103.17.108.42