8o
Улаанбаатар хот
mobile menu

Бага насны хүүхдээ машин дотор ганцааранг нь үлдээхгүй байхыг анхааруулж байна

2019-06-21 09:40:00

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж буйгаар, өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар өдөртөө +30 хэм хүрч халах төлөвтэй байгаа юм. Тиймээс эдгээр өдрүүдэд наршихаас сэргийлэх арга хэмжээ авах, ялангуяа бага насны хүүхдийг автомашиндаа хараа хяналтгүй орхихгүй байхыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна.

Учир нь, зуны улиралд түгжээтэй автомашин доторх температур гаднах орчноос даруй 20-30 градусаар нэмэгддэг аж.

Тухайлбал, гадаа +25 градус байхад түгжээтэй автомашин дотор 45-55 градус хүрдэг тул бага насны хүүхдээ автомашиндаа хараа хяналтгүй үлдээх нь эрүүл мэнд, амь насанд нь эрсдэл учруулж болзошгүй болохыг анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл