8o
Улаанбаатар хот
mobile menu

56 настай эрэгтэй голд живж нас баржээ

2019-06-21 09:20:00

Энэ сарын 18-нд Ховд аймгийн Булган сумын Булган голд ой зургаан сартай Э унаж нас барсан хэрэг гарсан бөгөөд цагдаагийн газар шалгаж байгаа аж. Мөн 19-ний өдөр 15:00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 56 настай эрэгтэй Б нь Орхон голд орж байгаад живж нас барсан хэргийг тус аймгийн цагдаагийн газарт шалгаж байна. Талийгаач Б нь хоёр найзын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглээд сэрүүцэх гэж Орхон голд орноос живж нас баржээ. Хур тунадас ихтэй, голын усны түвшин эрс нэмэгдсэн байгаа ойрын өдрүүдэд бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, гол усанд оруулахгүй байх болон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
hen neg ni alchaa biz tsagdaanuud medleggui hereg ilrvvlj ch chadku gadnii nuluugui geel haadag ni haramsaltai
2019/06/21 59.153.85.102