8o
Улаанбаатар хот
mobile menu

Онцгой байдлын ерөнхий газар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон“-гоор шагнагдлаа

2019-06-20 12:06:13

 Онцгой байдлын байгуулллагын түүхт 15 жилийн ойн баярын арга хэмжээ Соёлын төв өргөөнд зохион байгуулагдаж байна.

 Ойн баярын арга хэмжээнийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 117 дугаар зарлигаар Онцгой байдлын ерөнхий газрыг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасныг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулан өглөө.

 Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулж байсан түүхтэй юм.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчноо гамшиг ослоос хамгаалан улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлж ирснийг ийнхүү Монгол Улсын төр засгаас үнэллээ.

 

Түүхийн 15 жилийн хугацаанд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 17012 эрдэнэт хүний амь нас, 310.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
ontsgoi baidliin hamt olond bayariin mend hurgie. tur zasag mini tuvshin baig!!
2019/06/20 185.220.102.4
Baatraa
Hamt olondoo bayar hurgii. Tur zasagtaa bayllaa
2019/06/20 185.165.168.168
  • Recent
  • Most Read
  • Most Comment