8o
Улаанбаатар хот
mobile menu

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байшин шатсаны улмаас зургаан хүн нас баржээ

2019-06-20 11:42:49

Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багт байшин шатсанаас зургаан иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Нас барсан хүмүүс нь тус багийн харьяат иргэн Б /63 настай, эрэгтэй/, Х /63 настай, эмэгтэй/, Э / 3-6 насны дөрвөн хүүхэд байжээ.

Хэргийг тодруулбал, Дархан-Уул аймгийн онцгой байдлын газарт байшин, граж, автомашин, малын хашаа шатаж байна гэсэн дуудлага зургадугаар сарын 19-ний 02.50 цагт ирсэн бөгөөд аврах 22 дугаар ангийн 15 алба хаагч 3 автомашинтай 7 км зам туулан 03:00 цагт очиж, 8х5, 4х5 метрийн хэмжээтэй байшин, 2.5х5 метрийн хэмжээтэй граж, дугаартай “Портер” загварын автомашин, 4х4, 5х8 метрийн хэмжээтэй малын хашаа тус тус шатаж байсныг 4 цаг ажиллаж, нэмэлтээр тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 10 алба хаагч, 3 автомашинтай 03:15 цагт гарч 20 км зам туулан 03:47 цагт очиж 3 цаг 13 минут тус тус ажиллаж унтраажээ. Одоогоор гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл