8o
Улаанбаатар хот
mobile menu

Их хэмжээний эм тариа хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

2019-06-21 14:34:00

Энэ сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор их хэмжээний эм, тариаг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Нэр бүхий иргэн импортын лицензгүй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хадгалалт тээвэрлэлтийн горим зөрчигдсөн 16 нэр төрлийн тариа 5175 ампул, 2 нэр төрлийн тарилгын шингэн 37 литр, 1 төрлийн тосон түрхлэг 1кг, 3 төрлийн эм 1000 таблетка, 2 төрлийн шингэн эм 7 литр, тарианы пенициплин 50 фалконыг хууль бусаар хил нэвтрүүлэхээр завдсаныг Замын-Үүд боомтын Хилийн Мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид илрүүлэн хурааж, хуулийн дагуу шийдвэрлэн ажиллаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зөв бичнэ үү
Фалкон, флакон 2 утгын хувьд хоорондоо маш их ялгаатай.
2019/06/23 87.247.1.84
  • Recent
  • Most Read
  • Most Comment