8o
Улаанбаатар хот
mobile menu

Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр боллоо

2019-06-20 08:30:39

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.19 дахь хэсэгт заасны дагуу “Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийн жагсаалт”-ыг дэмжлээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Биеийн тамир, спортын газар Спортын холбоодтой хамтран боловсруулсан энэхүү жагсаалтын дагуу 32 спортын төрлийн олон улсын спортын холбоогоор хүлээн зөвшөөрөгдсөн 730 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхэд гаалийн албан татвараас чөлөөлөх юм. 

Гаалийн ерөнхий газрын мэдээллээр манай улсад жилд дунджаар 40 гаруй тэрбум төгрөгийн спортын бараа, бүтээгдэхүүн импортоор орж ирдэг бөгөөд үүнээс спортын холбоод 400 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж, хэрэглэлийг улсын хилээр оруулж, татварт 60 гаруй сая төгрөгийг төлдөг байна. 

Тив болон олон улсын спортын наадмыг эх орондоо зохион байгуулах, спортын олон төрлийг хөгжүүлэхэд Засгийн газрын дээрх шийдвэр томхон дэмжлэг болно гэж салбарынхан үзэж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Баасан
Ямар нэгэн дугуйлан нээх гэхлээр их хөрөнгө мөнгө шаарддаг үр ашигаа өгөх нь бас урт хугацаа ордог. Төрдөө дэмжиж буйд баярллаа
2019/06/20 31.220.40.54
Otgoo
Tiim shuu huuhed zaluuchuud bolon tamirchidaa ingej demjih ni sain shuu. Ulam ih uur uur turliin tonog tuhuurumj bas sport delgereh boltugai like like like
2019/06/20 199.249.230.106
bayraa
sportiig demjij baigaa ni mash zuv Mongol ulsaa tiv delhiid barag negt taniulj surtajilj bgaa salbar bol yah argaggui sport yumaa tiimees tur zasgaas demjij baigaa ni mash saishaaltai baina Bayrlalaa
2019/06/20 46.165.245.154