8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Цэлмэг: Элдэв янзаар аавыг минь гүтгэхээ больж тайван сайхан нойрсуулахыг хүсье

2019-06-19 15:24:40

Өнгөрсөн сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн асан Г.Батхүү  Төрийн ордонд нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тус хэргийн талаар янз бүрийн мэдээлэл гарч байгаатай холбогдуулан талийгаач Г.Батхүүгийн охин Б.Цэлмэг өөрийн фэйсбүүк хуудаснаа дараах зүйлсийг бичжээ.

"Миний аав бурхан болоод нэг сар өнгөрч байна. Энэ хугацаанд аавын минь өнгөрсөний талаарх маш олон таамаг, гүтгэлэг, бухимдсан доромжилсон хүмүүсийн сэтгэгдэл хөвөрлөө. Хамгийн тодорхой зүйл бол энэ гэмт хэрэг. Ажиглаад байхад маш хачирхалтай зүйлс тэр өдөр болж өнгөрсөн санагддаг. Таамаг дэвшүүлж буй хүн бүр энэ учир битүүлэг хэргийн учрыг л олох эрмэлзэл дүүрэн байна. Зөвхөн ээж аав, эхнэр үр хүүхэд, ах эгч дүү нарт нь ийм хүсэл байгаагүй л болов уу. Аавыг минь дэмждэг, хүндэлдэг, бүр танихгүй хүмүүс ч сэтгэлээ чилээж байгаа харагдана. Арга ч үгүй биз, өнөөдөр бидэнд тохиолдсон эмгэнэлт явдлыг үл тоовол маргааш хэн нэгэнд дахиад л ийм зовлон ирнэ.

Тавдугаар сарын 17-ны тэр орой 19.00 цагаас аав минь дүүгийнхээ шинэ байранд орсон баярыг тэмдэглэх төлөвлөгөөтэй байсан. Үр хүүхдүүд бид цугларан аавыгаа хүлээгээд сууж байхад аав маань хамгийн сүүлд "Ralley-гийн талаар оросуудтай хуралдаад сууж байна мөд тардаггүй ээ" гэж бичээд хурлынхаа зургийг дараад явуулсан байдаг юм. Мэдээж дүүгийнхээ гэрт зочлох гэж төлөвлөж, яарч байгаа хүн юу бодож зүс таних төдий хүнтэй архи ууж суух билээ.

Тэр хар дарсан тавдугаар сарын 17-ны өдөр болсон үйл явдал хэдий бүрэн нотлогдоогүй байгаа ч би нэг зүйлийг 100%-ын баталгаатай хэлж чадна. Би аавынхаа охин болж төрөөд өнгөрч байгаа энэ 23 жилийн хугацаанд хэзээ ч аавыгаа архи ууж, тэр байтугай их хэмжээний архи ууж согтуурч байхыг харж байгаагүй. Тэр тусмаа миний аав Төрийнхөө ордонд архи ууж, танхайрч, дүрэм, журам зөрчихгүй. Монгол Улсын иргэнийхээ үүргийг зөрчиж, төрийн өндөр дээд байгууллагаа гутаахгүй. Олны итгэл дэмжлэгээр сонгогдож нэгэн цагт төлөөлж явсан нийгэм иргэдээ үл хүндэтгэн, ёс зүйгүй үйлдэл гаргаад явж байдаг хүн биш гэдгийг ард түмэн мэдэж байгаа.

Тавдугаар сарын 17-ны тэр орой 19.00 цагаас аав минь дүүгийнхээ шинэ байранд орсон баярыг тэмдэглэх төлөвлөгөөтэй байсан. Үр хүүхдүүд бид цугларан аавыгаа хүлээгээд сууж байхад аав маань хамгийн сүүлд "Ralley-гийн талаар оросуудтай хуралдаад сууж байна мөд тардаггүй ээ" гэж бичээд хурлынхаа зургийг дараад явуулсан байдаг юм. Мэдээж дүүгийнхээ гэрт зочлох гэж төлөвлөж, яарч байгаа хүн юу бодож зүс таних төдий хүнтэй архи ууж суух билээ.

Хүний эрдэнэт амиар улстөрийн нүүдэл хийхээр төлөвлөж, оролдож байдаг яасан хүн чанараа алдсан, ёс жудаггүй, шунал тачаалал нь дийлддэггүй хүмүүс байдаг юм дээ.

Монгол Улсынхаа шүүх, цагдаа, прокурорт итгэл алдрахгүй байхыг чин сэтгэлээсээ хүсч байна. Гэхдээ шүүх эмнэлгийн дүгнэлт тойрсон үйл явцыг харахад энэ салбар дампуурчээ. Яасан дүүрчихсэн, илжирцэн нийгэм гэхээрээ ийм байдаг байна аа. Монгол Улсын хуулийн засаглал дампуурсан санагдана. Иргэд төрдөө итгэхгүй болсоны маш тод шинж тэмдэг энэ юмуу даа.

За, яахав энэ дэлхий дээр үнэн шударга зүйл байдаггүй юмаа гэхэд бурханы оронд дээд тэнгэр ямагт байдаг юм шүү. Үйлийн үр гэдэг зүйл байдгийг мартахгүй байх нь зүйтэй болов уу.

Хэрэг нь үнэн зөвөөр шийдвэрлэгддэггүй юм гэхэд элдэв янзаар аавыг минь гүтгэхээ больж тайван сайхан нойрсуулахыг хүсье.

RIP Aavaa ❤️

Шунхлай овогт Батхүүгийн ЦЭЛМЭГ 2019.06.19" гэжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
чингэлтэй дүүрэг 32-ын тойргийн баруун талд одоо байгаа шунхлай шатахуун түгээх газрыг өмнө нь ядарсан иргэд болоокоор өрлөгө өрж байсныг та нар нураасан та нар ёстой огт ханаж цаддаггүй жудаггүй улс
2019/06/21 59.153.115.168
зочин
зочин
2019/06/21 59.153.115.168
zochin
tsagdaa nar ni awilga awaal ene hereg zamharna mongoliin tsagdaa dotoroosoo ylzartsan
2019/06/20 66.181.161.4
хххххххххх
Өөрийх нь аргаар тэцхээс өөр арга алга даа дүү минь төрд үүрэлсэн алуурчан нар нуугаад өнгөрнө гэж бардаж байгаа мөнгүй гэх биш дээ алуурчин хаанаач хөлсөж үнэний төлөө хөдлөх чадвар тай хүн
2019/06/20 103.10.23.101
zochin
Toriin ordond arhidaad bas aild shine bairni nairand yavah gj bsan um bna ... Shoudah udor bj
2019/06/20 223.104.15.123
zochin
ene hereg yu bolson be yagaad tag bolchwoo
2019/06/20 59.153.85.102
asdfasd
RIP ch geh shig. naadhiig cin mongol hun oilgohguee. Mongoloor bai za, heden angli ug zuv ch holbood bichij chadhagui hevtjiij zugeer. muusain hulgainuud.
2019/06/19 99.241.52.203
asdfasdf
ta nar taiwan baina gej baihgui shuu. mongol orniig buzarlaj , arhind jivuulj, hamag l ungutei uudtei bolgoniig ni deeremdej culmusun hulgaich nar bolon tednii zulbasagnuud tawian baian gej abihgui sh
2019/06/19 99.241.52.203
bold
Хогиин ниигэм болооод удаж байнадааа дээр дооргүй төриин нэр барьсан хулгаачуууд
2019/06/19 202.9.42.12
Zochin
Gertee l bj bhtyi uygaa haij tabdag b aa
2019/06/19 66.181.188.28
zochin
Mundag huu bn.Hunii mus chanar muudsa tsuvuun tsagiig yaaltai bilee.Burhan ta bugdiig iveeg
2019/06/19 103.50.206.40
  • Recent
  • Most Read
  • Most Comment