
Урин дулаан цагт гол усанд осолдож амиа алдах харамсалтай хэрэг онцгой байдлын албанд бүртгэгдсээр байна.Дархан-Уул аймгийн Орхон сумын Орхон голд өчигдөр хоёр иргэн живж амиа алдсан хэрэг гарчээ.Тодруулбал, 20-21 насны эрэгтэй Э, О нар нь голын усанд орж байхдаа осолдож нас барсан тухай дуудлага тус аймгийн онцгой, цагдаагийн газарт иржээ. Дуудлагын дагуу аврах багийнхан голын уснаас цогцсыг гарган авч цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.



