8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн төрийн албан хаагчдын үйл ажиллагаа дотоод хяналттай боллоо

2019-06-19 10:36:36

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, нийслэлийн төр захиргааны байгууллагаас “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хэрэгжүүлэх “Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн дотоод удирдлагын нэгдсэн систем “erp.ulaanbaatar.mn” болон цахим үйлчилгээний нэгдсэн портал “eservice.ulaanbaatar.mn” системүүд хэрэглээнд нэвтэрсэн.

Төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй, түргэн шуурхай, ил тод, нээлттэй хүргэх, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, албан хаагчдыг хариуцлагажуулан, төрийн албан хаагчдын үйл ажиллагааг хянах, өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор нийслэлийн Дотоод удирдлагын UB ERP системийн Үүрэг даалгаврын дэд системийг шинэчлэн, үүрэг даалгаврын хяналтын картын системийг нэвтрүүлжээ.

Тус системийг үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах тухай “Байгууллагын дотоод үйл ажиллагаанд хяналтын картыг нэвтрүүлэх нь” сургалтыг зургаадугаар сарын 12-ны өдөр зохион байгуулж, ННЗБ-уудын удирдлагууд болон холбогдох 300 гаруй албан хаагчдыг хамруулсан бол өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч дарга нар, төслүүдийн удирдагчид, түүний туслах ажилтнууд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хэлтэс, нэгжийн дарга нар, ахлах мэргэжилтнүүдэд зохион байгуулсан байна.

Хяналтын картын тогтолцоог цаашид өргөжүүлэн, энэ оны аравдугаар сарын 1-нээс төрийн үйлчилгээг операторын горимд шилжүүлсний дараа бүх төрийн үйлчилгээг хяналтын картын систем рүү шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
hi
tsagdaagiin ergvvl hamgaalaltiin gazaraa hynaachee ya saruul gej ahmad ahlagchiin songon shalgaruulaltiin anket ugsun irgedee hawchij tanil taliin hvmvvsee tentsvvlj awilga awch bn sh dee
2019/06/21 66.181.161.124
  • Recent
  • Most Read
  • Most Comment