8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-03-09 08:35:00

11:00 цагт Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэд “Corporate-3” зочид буудалд Иргэний Зориг Ногоон Нам байгуулагдсаны 16 жилийн ойд зориулсан онол-практикийн бага хурал болно.

11:00 цагт Монголын Залуучуудын холбооны байранд МЗХ, Монголын залуу багш нарын холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

11:30 цагт Үндэсний мэдээллийн төвд МУБИС-аас “Сургуулийн өмнөх болон бага боловсролын асуудал,шийдэл” 2016 олон улсын эрдэм шинжилгээний хурлын талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Үндэсний мэдээллийн төвд иргэд хувьцаагаа захиран зарцуулахыг хүссэн өргөдлийг Засгийн газар руу шилжүүлж байгаа талаар Хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвөөс мэдээлэл хийнэ.

15:00 цагт МЗХ-ны Залуус танхимд Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийгмийн салбар салбарт өөрийнхөө манлайллыг хөгжүүлсэн, шинэ залуу үеийн бүсгүйчүүдийн “Happy Women” чөлөөт уулзалт ярилцлага болно. Энэ үеэр Залуучуудын өвлийн II олимпийн наадмын алтан медальт, тэшүүрчин Б.Сумьяа нарт МЗХ-ны тэргүүн дээд шагнал гардуулна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment