8o
Улаанбаатар хот
mobile menu

Т.Аюурсайхан: Гадаад орчин дахь Монгол Улсын нэр хүнд эгзэгтэй, ноцтой нөхцөл байдалтай байна

2019-06-13 12:25:00

Өчигдөр  УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар хар тамхитай холбоотой асуудлыг хаалттай горимоор хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Төрийн байгууллага, цагдаагийн байгууллагаас энэ талаар авч буй нууцлалтай арга хэмжээний талаар, шалгаж, тандаж буй мэдээлэл байсан учраас хаалттай хэлэлцсэн. Дипломат албаны ажилтнууд хэрэг зөрчилд холбогддог асуудал байсаар ирсэн. Бидэнд өгсөн мэдээллээр нэг удаадаа 20-30 мянган еврогийн тамхины наймаанд холбогддог байсан бол одоо хар тамхи зөөдөг наймаанд оролцдог болсон байна. Зөөлтийн нэг удаагийн эргэлт нь 3 сая евро байдаг. Тиймээс төрөөс энэ талаар яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Гадаад орчин дахь Монгол Улсын нэр хүнд эгзэгтэй, ноцтой нөхцөл байдалтай байна. Энэ бол нэг, хоёр удаагийнх биш" гэсэн мэдээллийг өглөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
олон улсын жишигээр ажиллаж чадахгүй бол гадаадын хөрөнгө оруулалт гэдгээ больчихмоор юм чадахгүй юмаар яах вэ
2019/06/17 66.181.161.78
зочин
монголд ч хууль төрийн байгууллагуудын гадаадын иргэд хөрөнгө оруулагчидтай ажиллаж харьцаж байгаа байдал улсаа гутаах юм
2019/06/17 66.181.161.78
Zochin
Gadaad baigaa mongolchuud, elchingijn ajiltanuud ch bai, jirijn irged ch bai, uhamsar doroi, tolgoi hooson bolj ee. Tsagaach gej evropoor tsrsan mongolchuud n yavsan gazar aa hulgaj hijne, hudlaa yar
2019/06/13 88.130.50.64