27o
Улаанбаатар хот
mobile menu

"Жаст"ын Ш.Батхүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 3 сарын дараа дуусна

2019-06-12 08:48:00

Одоогоос хэдэн жилийн өмнө “Жаст” компанийн захирал Ш.Батхүү нь 2010-2012 онд “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалан, үйлдвэрийн тамга тэмдэг, захирал, ТУЗ-ийн даргын гарын үсгийг “ашиглан” Английн “Стандарт” банкнаас авсан нийт 109 сая долларын зээл авсан байдаг. Тус зээлийг хугацаанд нь төлөөгүй маргаан арбитрын шүүх хуралдаанд “Стандарт” банк ялсан.Уг Стандарт банкинд төлөх ёстой байсан уг мөнгийг өнгөрсөн дөрөвдүгээр сард “Эрдэнэт” үйлдвэрийн эрсдэлийн сангаас "Стандарт" банкинд 40 сая доллар төлсөн талаар мэдээлэл хийж байсан билээ. Шадар сайд Ө.Энхтүвшин тухайн үед мэдээлэл хийхдээ 

Бид Английн Дээд шүүхэд давж заалдах гомдлоо өгсөн. Гэвч олон улсын шүүх процессын хувьд төвөгтэй юм билээ. Давж заалдахын тулд эхлээд эрхээ авах хэрэгтэй гэсэн. “Эрхээ авахын тулд 512 сая ам.долларыг “Стандарт” банкны дансанд байршуулах ёстой” гэсэн. Гэвч манай улсад энэ мөнгийг төлөх боломж тухайн үедээ байгаагүй. Энэ хооронд “Стандарт” банк Английн Дээд шүүхэд хандаж энэ төлбөрийг хурдан хугацаанд барагдуулж өгөхийг хүссэн юм билээ. Дээд шүүх нь энэ хүсэлтийг нь хэлэлцээд арбитрийн шүүхийнхээ шийдвэрийг хэвээр хадгалсан.

Энэ нь эцсийн шийдвэр учраас төлөхөөс өөр аргагүй болсон. Засгийн газраас ажлын хэсэг байгуулж Шадар сайдаар ахлуулсан. Манай ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдаад төлөхгүй бол ямар эрсдэлд орохыг тооцсон.

Нэгдүгээрт, “Эрдэнэт” үйлдвэрээс зэс авдаг харилцагч компаниудад төлбөрөө царцаахыг мэдэгдчихсэн байсан. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага тухайн компаниудтайгаа ярилцаж төлбөрөө царцаалгаагүй.

Хоёрдугаарт, энэ өрийг гуравдагч этгээдэд зарах эрсдэлтэй байсан. Хэрэв ингэвэл байдал бүр хүндэрнэ гэсэн үг.

Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудыг гадаадад зорчуулахгүй байх, гадаадад байгаа хөрөнгийг нь хураах гэх мэт эрсдэлүүд байсан. Тиймээс ажлын хэсэг төлөх нь зүйтэй юм байна гэсэн саналаа Засгийн газраар хэлэлцүүлсэн. Засгийн газар “Эхлээд гадаад талд байгаа асуудлаа шийдвэрлэе. Дараа нь дотооддоо буруутай этгээдүүдээр энэ төлбөрийг төлүүлэх нь зүйтэй” гэсэн шийдвэр гаргасан. Өнгөрсөн оны наймдугаар сараас хойш “Стандарт” банктай яриа хэлэлцээр хийсэн. Анх энэ банкныхан уулзахгүй байсан. Тиймээс дундын зуучлагчаар АНУ-ын компанийг олж авсан. Энэ компаниар дамжуулж яриа хэлэлцээр хийж 40 сая ам.долларыг ямар ч хүү, торгуульгүйгээр төлөхөөр болсон. Үүний дагуу энэ мөнгийг “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдэлийн сангаас төлсөн. Нөгөө тал хүлээж авснаа илэрхийлсэн албан бичиг ирүүлсэн. Ингэснээр гадаад талдаа асуудлаа шийдвэрлэсэн гэсэн үг. Харин дотор талдаа хууль шүүхийн байгууллагаар шийдвэр гаргуулж буруутай этгээдүүдээр энэ мөнгийг төлүүлнэ” хэмээн хэлж байсан. Гэтэл уг хэргийн гол буруутан Жастын Батхүү уг өр төлбөрийг буцааж төлөх эсэх нь тодорхойгүй байна. Албаны хүний өгсөн мэдээллээр Жастын Батхүүгийн холбогдсон уг хэргийн хөөх хэлэлцэх хугацаа 3 сарын дуусах гэж байгаа талаар мэдээлэл өглөө. Жастын Батхүү цаг хугацааг өнгөрөөж энэ  гурван сарыг өнгөрөөх юм бол хэргээс мултрах тийшээ хандах бололтой. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Эрдэнэт үйлдвэрииг барьцаанд тавьж зээл аваад түүниигээ улсын мөнгөөр ард түмнии цалингаасаа хураалгадаг татварын мөнгөөр төлүүлээд л Арай л даварсан хэрэг Баячуудын луйвардсан мөнгииг төлөх болохооро
2019/06/16 202.179.31.45
zochin
Bathuugeer toluuleh bolomj bga gsn biz de?! Huviin ed hurungo ne hureltseetei unelegdsen bol ulsiig hohirolgui bolgoh heregtei!!
2019/06/12 223.104.15.122
даанч дээ
40 сая ам.долларыг ямар ч хүү, торгуульгүйгээр төлөхөөр болсондоо баярлаж, бахархаж байх гэж дээ. Гол нь буруутай хүнд хариуцлага хүлээлгэдэг тогтолцоо л хэрэгтэ байна.
2019/06/12 202.21.117.194
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн парламентын сонгуульд аль нам ялалт байгуулах вэ

Нийт санал өгсөн: 123