-13o
Улаанбаатар хот
mobile menu

Согтуугаар машин жолоодож яваад осолдож хоёр хүүхдээ гэмтээжээ

2019-06-11 13:10:37

Тээврийн цагдаагийн албанд өдөрт дунджаар 5-8 хүүхэд зам тээврийн осолд өртсөн осол бүртгэгдэж байна. Шалтгаан нь хүүхдийг буруу тээвэрлэх, харгалзах хүнгүй хөдөлгөөнд оролцуулах, явган хүний гарц, хорооллын дотор жолооч нар явган зорчигч нарт зам тавьж өгдөггүй, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцож байгаа хариуцлаггүй байдлуудаас шалтгаалж байгааг анхааруулж байна.

Өчигдөр буюу зургадугаар сарын 10-нд найман хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Тодруулбал согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 10 болон дөрвөн настай хоёр хүүхдээ буруу тээвэрлэн автомашинаа жолоодож яваад мөргөлдсөн осол нийслэлд гарчээ. Ослын улмаас хоёр хүүхэд нь хоёулаа гэмтсэн байна. Мөн долоон настай хүүхэд харгалзах хүнгүй ганцаараа гарцгүй газраар гарч яваад зам тээврийн осолд өртжээ. Түүнчлэн өвөөтэйгээ гарцаар гарч явсан хүүхдийг мөргөсөн гэх зам тээврийн ослууд бүртгэгдсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Та сайжруулсан шахмал түлшийг угаарын хий аюултай гэж үзэж байна уу

Нийт санал өгсөн: 1