8o
Улаанбаатар хот
mobile menu

Галт тэрэгний үйлчлэгч 23 кг дэрвэгэр жиргэрүүг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байжээ

2019-06-11 13:08:19

Галт тэрэгний үйлчлэгч ажилтай Б дэрвэгэр жиргэрүү гэх хатаасан ургамлыг нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байгууллага илрүүлжээ.

Тодруулбал, Замын-Үүд дэх Өргөн төмөр зам дахь гаалийн хяналтын бүсэд өчигдөр /2019 оны зургаадугаар сарын 10-ны өдөр/ Улаанбаатар Эрээн чиглэлийн суудлын галт тэрэгний вагоны үйлчлэгч ажилтай Б нь 23 кг дэрвэгэр жиргэрүү гэх хатаасан ургамлыг нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэсэн үйлдлийг илрүүлсэн байна.

Б нь өөрийн хариуцан ажиллаж байгаа галт тэрэгний боодолтой бохир цагаан хэрэглэл дунд, ажлын өрөөний сандлын доор, галт тэрэгний зорчигчийн ус буцалгагчийн цаад хана зэрэгт 22 боодол нийт 23 кг дэрвэгэр жиргэрүү гэх хатаасан ургамлыг нуусан байжээ.

Дэрвэгэр жиргэрүүг түүн бэлтгэж, гадаад улсад экспортлохыг 2018 оны 01 дүээр сарын 01-нээс 2022 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл 5 жилийн хугацаанд хориглоод байгаа юм.

Дэрвэгэр жиргэрүү нь ургамлын Шүхэртний овогт багтах Монгол орны Хэнтий, Хангай, Монгол дагуур, Дорнодын тал хээрийн бүсэд тархсан ургамал. 80 см-ээс 1 м хүртэл нь эгц доош орсон голлосон үндсийг нь эмийн түүхий эд болгон ашигладаг байна. Ингэж ашиглах явцдаа тухайн газар нутгийн хөрсний хуурайшилт үүсгэж, хөрсний шинж чанарт сөрөг нөлөө үзүүлэх улмаар газрын доройтол, цөлжилт нэмэгдэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлөх магадлалтай байдаг аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Энэ тз-н хоол бага байж дээ ажилаас нь хал хорон муу санаатай хог
2019/06/15 66.181.177.17
  • Recent
  • Most Read
  • Most Comment