27o
Улаанбаатар хот
mobile menu

Молибдены шүүлтүүр суурилуулах техникийн шийдэл гарлаа

2019-06-11 12:02:18

Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор  Эрдэнэт үйлдвэрийн  Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт техникийн шинэчлэл, барилга засвар, шинэ тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажил явагдаж байна. Энэ талаар тус хэсгийн дарга А.Машбаяр: “5-р сарын 17-27-нд ачилтын хэсгийн 189-р кранд их засвар хийлээ. Кран одоо хэвийн ажиллаж байна. Мөн Ачилтын хэсэг дээр  барилгын металл хийцийн хүчитгэлийн ажил хийж буй бөгөөд одоо 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна. Долоо хоног бүрийн пүрэв гарагт хийдэг энэ ажлыг “Их зогсолт”-ын өмнө дуусгахаар ажиллаж байна. Краны их засвар, барилгын металл хийцийн хүчитгэлийн ажлуудыг үйлдвэрлэлийн төлөвлөгөөнд тасалдал гаргалгүйгээр хийхэд анхаарч зохион байгуулалт хийсэн. Молибдены даралтат шинэ шүүлтүүр суурилуулах техникийн шийдлүүдээ хийж дууслаа. Зураг төслийн ажлыг Инженерийн зураг төслийн төв хийж байна. Их зогсолт 6-р сарын 29-ний 20 цагаас 7-р сарын 1-ний 20 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр, зогсолтгүй ажиллагаатай тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг чанартай хийхээр бэлтгэлээ базааж байна” гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн парламентын сонгуульд аль нам ялалт байгуулах вэ

Нийт санал өгсөн: 123