8o
Улаанбаатар хот
mobile menu

БНХАУ-ын иргэд их хэмжээний архи хууль бусаар нэвтрүүлснийг илрүүлжээ

2019-06-11 11:27:12

Монгол Улсын хилээр их хэмжээний архи хууль бусаар оруулж ирснийг хууль хяналтын байгууллага илрүүлжээ. Тодруулбал, БНХАУ-ын хэсэг иргэн манай улсын хилээр 0.5 литрийн савлагаатай 6000 гаруй шил архийг хууль бусаар нэвтрүүлжээ. Тэдгээр нь чанарын шаардлага хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй, стандартын бус байгааг мэргэжлийн байгууллага одоогоор тогтоогоод байна.

Архийг нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг амины орон сууцанд, зориулалтын бусаар хадгалан борлуулж байсныг илрүүлэн шалгаж байна гэж Тагнуулын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
huurhii gaaliinhan nam untaj bsiin bnldaa
2019/06/11 64.119.20.132
  • Recent
  • Most Read
  • Most Comment