8o
Улаанбаатар хот
mobile menu

ЖДҮХСан амралтын өдрүүдэд уртасгасан цагаар буюу 09:00-20:00 цагт ажиллана

2019-06-10 09:28:29

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгодог урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэд аж ахуй нэгжийн төслийг хүлээн авч эхэлсэн. ХХААХҮ-ийн сайд өчигдөр тус сангийн ажлын явцтай танилцлаа.  

Өчигдөр \2019.06.07\ 17:00 цагийн байдлаар улсын хэмжээгээр 70 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 336 төсөл ирүүлжээ. Мөн ЖДҮХС-д төслийн материал бүрдүүлэх талаар 1490 хүн биечлэн уулзаж зөвлөгөө авчээ.   

Орон нутгаас 89 төсөлд 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн байна. Урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлт, зээлийн эрэлт ихтэй байгаа тул ХХААХҮ-ийн сайд төсөл хүлээн авах үйл явцад иргэдэд чирэгдэл учруулалгүй, шуурхай, ил тод, нээлттэй ажиллаж, үйл ажиллагаагаа илүү эрчимжүүлэх шаардлагатай гэж ХХААХҮЯ-ны холбогдох газар хэлтэс, ЖДҮХСангийн удирдлагуудад үүрэг өглөө. Иймд амралтын өдрүүдэд буюу хагас, бүтэн сайн өдөр уртасгасан цагаар буюу 06.08-06.09-ны өдрүүдэд 09:00- 20:00 цаг хүртэл ажиллаж, иргэд, аж ахуйн нэгжид зөвлөгөө мэдээлэл өгч, төслийг нь хүлээн авч байна.

Хөнгөлөлттэй зээлийг дамжууулж олгох банкууд шалгарсан байна.

Төсөл хүлээн авах үйл ажиллагаа энэ сарын 10-ны 17.30 минутад дуусч, бүртгэлийн систем автоматоор хаагдах юм. Бүх үйл явцыг цахимаар хийж байгаа аж.

Мөн хөнгөлөлттэй зээлийг дамжууулж олгох банкууд шалгарсан байна. Үүнд ХААН, Хас, Төрийн банкуудын саналыг зохих журмаар хянаж, төсөл олгох жагсаалтад орж иржээ.

Эдгээр банкуудтайгаа ХХААХҮЯам хэлэлцээ хийж, зээлийг дамжуулан олгох журам, зээлийн үйлчилгээний зардал, хүүгийн зардал хэд байхыг тохирно.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Банкуудын өгсөн саналаар зээлийн хүүн дээр нэмэгдэх зардлын хэмжээ 4 хувьтай гэсэн санал орж ирсэн байна. Энэ саналаар ЖДҮ-дэд олгох зээлийн хэмжээ 8 хувиас ихгүй байна. 8 хувийг бууруулах ямар боломж байгааг эргэж судална. Зээлийн үйлчилгээ, эрсдлийн зардлыг нарийн тооцож, хэдий хэмжээний зардал гарах вэ гэдэгт таарсан хүү бодох ёстой. Банкууд санаачилгатай хандаж, 5 хувиас бууруулах санал оруулж байна” гэв.

Дашрамд хэлэхэд ЖДҮХСан олгох зээлийнхээ гурван хувиар санхүүжиж, үйл ажиллагаа явуулдаг журам өнөөдрийг хүртэл хэрэгжиж ирсэн. Урьд жилүүдэд 3 хувийн санхүүжилтдээ багтаан бүх үйл ажиллагаагаа явуулж байжээ. ЖДҮХСан төсвөөс санхүүжилт авдаггүй гэж ХХААХҮЯ-наас мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
МАН-ыхан ЖДҮ зээл хулгайлагчдаа хаацайлсаар байх уу???
2019/06/10 66.181.185.182
Иргэн
Ядуу иргэдээсээ ЖДҮ-ийн зээл хулгайлсан УИХ-ын гишүүд, сайд нарт хариуцлага тооцоод цааш явьяа
2019/06/10 66.181.185.182
  • Recent
  • Most Read
  • Most Comment