8o
Улаанбаатар хот
mobile menu

“Эрүүл иргэн” аяны хүрээнд иргэдийг үзлэг, оношилгоонд хамрагдахыг уриаллаа

2019-06-08 14:18:49

 

Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдах ажилтны ээлжит шуурхай хурлаар нийслэлийн 142 өрхийн эмнэлэгт зохион байгуулж буй “Эрүүл иргэн” аяны төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг оношилгооны явц, “Эх, хүүхдийн тусламж, үйлчилгээг дэмжих жил”-ийн хүрээнд хийх ажлыг эрчимжүүлэх талаар холбогдох хэлтсийн дарга нар мэдээлэл хүргэжээ. 

Энэ хүрээнд эмнэлгүүдийн үйл ажиллагаатай холбоотой тулгамдсан асуудал болон тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар харьяа эрүүл мэндийн байгууллагын дарга нар санал солилцсон байна.

Мөн саяхан Налайх дүүрэгт зохион байгуулагдсан “Шүд угаалтын анхдугаар” тэмцээний үр дүн, ач холбогдол болон иргэдийн идэвх санаачлага өндөр байсан тухай НШЭНТ-ийн дарга Л.Хэнтий, Налайх эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгаль нар мэдээлэл өгчээ.

“Нийслэлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах сарын аян”-ыг үр дүнтэй зохион байгуулах, “Эрүүл иргэн” аяны талаарх мэдээлэл сурталчилгааг хийж иргэдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад даалгасан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл