8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болно

2015-11-22 12:03:00

Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын 19 дүгээр хуралдаан энэ сарын 24-26-ны өдрүүдэд ОХУ-ын Чита мужид болох гэж байна. Уулзалтад Монгол Улсын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, ОХУ-ын талаас Байгалийн нөөц, экологийн сайд С.Е Донской нар ахлан оролцох аж.

Уг арга хэмжээнд Монгол улсын зүгээс 25 компанийн төлөөлөл оролцохоор төлөвлөжээ. Оросын талаас ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизов болон “Ростех”, РЖД, “Росатом”, Олон улсын хөрөнгө оруулалтын банк, “Евросибэнерго”, “Эн+Менежмент”, “Росгео” зэрэг компанийн төлөөлөгчид оролцохоор болжээ.

Уулзалтаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, дэд бүтцийн төсөл хөтөлбөр, төмөр зам, боловсрол, хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах асуудлуудыг хөндөхөөр төлөвлөсөн байна. Мөн талууд уул уурхайн үйлдвэрлэл, эрдэс баялаг болон эрчим хүчний салбар, өндөр технологи, ойн аж ахуйн чиглэлд хамтарсан төслүүдийг цаашид хэрэгжүүлэх талаар хэлэлцэх юм.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment