8o
Улаанбаатар хот
mobile menu

Түрээсийн орон сууцанд иргэдийг наадмаас өмнө оруулна

2019-06-10 15:36:00

 

Засгийн газраас “Буянт-Ухаа-2” 972 айлын түрээсийн орон сууцанд иргэдийг наадмаас өмнө оруулахаар болжээ. Энэ талаар НОСК-ийн захирал Б.Сүхбаатар хэлэхдээ “Нээлттэйгээр цахим хэлбэрээр иргэдээ бүртгэнэ. Иргэд ямар нэгэн дарга, тухайн тойргийн гишүүндээ иргэд хандаад яваад байгаа. Одоо бол Их хурлын гишүүн, төлөөлөгч нарт ямар ч квот байхгүй.
Нээлттэй, иргэд ч хяналтаа тавиад явах боломжтойгоор зохион байгуулна. Хэзээнээс бүртгэж эхлэхийг хэлж мэдэхгүй байна. Аль болох хурдан хугацаанд бүртгэнэ гэж төлөвлөж байна. Болж өгвөл энэ сардаа багтааж бүртгээд наадмаас өмнө айлуудыг оруулна” гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment