8o
Улаанбаатар хот
mobile menu

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд иргэдийг бүртгэж байна

2019-06-11 16:51:00

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд өөрийн хүсэлтээр оролцох инженер, техникийн мэргэжилтэй иргэдийг ажлын байраар хангах асуудлаар Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар, НЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээлэл хийлээ.

ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын газрын дарга, хурандаа Г.Батсуурь "Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн өнгөрсөн 98 жилийн туршид улс орныхоо бүтээн байгуулалтад оролцож ирсэн түүхэн уламжлалтай. Тиймээс бид "Шинэ төмөр зам" төслийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 135 дугаар тогтоол, Батлан хамгаалахын сайдын тушаалыг үндэслэн "Зүүн баян-Таван толгой" чиглэлийн 414.6 километр төмөр замын суурь угсрах ажлыг хийхээр шийдвэрлэсэн.

Үүний дагуу зэвсэгт хүчний бүрэлдэхүүнээр 7781 гэсэн дугаартай төмөр замын доод бүтцийг барих анги зохион байгуулагдаж, өнгөрсөн тавдугаар сарын 24-ны өдрөөс Дорноговь аймгийн Мандах сумын нутагт батлагдсан зураг төсвийн дагуу, төмөр замын далан барих ажил эхлэсэн. Тус ажил хоёр жилийн хугацаанд хийгдэх тул Зэвсэгт хүчнээс гадна тодорхой мэргэжлийн хүмүүс зайлшгүй хэрэгтэй.

Мөн манай Зэвсэг хүчний бие бүрэлдэхүүн энэ онд Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд зориулж Дорнод аймгийн Халх гол сумыг шинэ сум болгох төслийн хүрээнд гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сургууль, дотуур байр, спортын төвийг барих ажилд оролцож байна.

Түүнчлэн Сайншандаас газрын тос боловсруулах үйлдвэрийн хооронд 100 тоннын даацтай, 17.5 километр хурдтай, 15 метрийн өргөнтэй тусгай зориулалтын зам барих ажил хийгдэж байгаа нь одоогоор нийт 71 хувийн гүйцэтгэлтэй байна" гэв.

НЗДТГ-ын Цэргийн штабын хурандаа Ж.Болдбаатар “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 419 км төмөр замын далан барих ажлыг эхлүүлсэн. Шаардлагатай техник хэрэгсэл цэргийн ангиудаас гаргаж ажиллаж байна. Нөхцөл байдалтай уялдуулан инженер, техникийн мэргэжилтэй иргэдийг бүртгэж, ажлын байраар хангахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ чиглэлийн мэргэжилтэй иргэд энэ сарын 14-ны хүртэл харъяа аймаг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын ажлын байранд очиж бүртгүүлээрэй. Монгол улсынхаа бүтээн байгуулалтад гар бие оролцох ажилд идэвхтэй оролцоорой” гэлээ.

Дараах мэргэжлийн чиглэлээр иргэдийг бүртгэж байна

Инженерийн мэргэжлээр

-авто замын инженер

-гүүр хоолойн инженер

-тоо хэмжээний инженер

-геодези, хэмжилтийн инженер

-материал, чанарын инженер

-лаборант/хөрсний/

Техникийн мэргэжлээр

-том оврын автомашины жолооч

-бульдозерчин

-автогрейдерчин

-индүүчин, жолооч

-усны машины жолооч

-шанагат ачигчийн жолооч

-өөрөө буулгагчийн жолооч

-трайллерийн жолооч

-кранчин

-экскаваторчин

Бүрдүүлэх баримт бичиг

Иргэний үнэмлэх

Мэргэжлийн үнэмлэх

Төгссөн сургуулийн диплом
Төрийн албан хаагчийн анкет

Цээж зураг-3 хувь

Бүртгэл: 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдрийг хүртэл харъяа аймаг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын ажлын байранд бүртгэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Лхагва
Сайхан ажил эхэлжээ
2019/06/16 202.126.88.128
ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ
АЖИЛГҮЙ ХҮН ИХ БАЙНА Л ГЭДЭГ УЛС ОДОО АЖИЛ ГАРГАЖ БАЙНА ИРЭЭРЭЙ ГЭЖ УРИАЛЖ БАЙНА. ИДЭВХИТЭЙ ОРОЛЦООРОЙ. ХООСОН ЧАЛЧИЖ ЭЛДВИЙН ЮМ БИЧИХ ХЭРЭГГҮЙВ ХИР АЖИЛ ХИЙЖ ЧАДДАГАА Л ХАРУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
2019/06/11 103.111.68.3
Ахмад
Энгийн мэргэжилийн ажилчид цэрэг шиг ажилахгүйл болуу
2019/06/09 122.201.21.68
  • Recent
  • Most Read
  • Most Comment