8o
Улаанбаатар хот
mobile menu

"60 тэрбум"-ын гэх хэрэгт нэр холбогдсон Ц.Сандуйг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА

2019-06-07 11:35:10

Бусдын нэр төрд халдсан хэргээр Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Ц.Сандуйд холбогдох шүүх хурал болох гэсэн боловч тэрээр энэ оны тавдугаар сарын 3-ны өдөр Монголын улсын хилээр гарсан нь тогтоогдсон байна. Иймд түүнийг шүүхээс эрэн сурвалжлах захирамж гаргажээ.

Энэ тухай  60 тэрбумын тухай бичлэгийг анх олон нийтэд мэдээлсэн иргэн Б.Доржзодов өөрийн твиттер хуудастаа мэдээлсэн байна. Тэрбээр “Ц.Сандуй 2016 оноос өнөөг хүртэл удаа дараа 60 тэрбумын асуудлаар гутгэлэг тараасаар байгаа тул Шүүхэд хандсан. Гэвч хаяг тодорхойгуй, өмнөх хаягаасаа хасалт хийлгэсэн, хаана ч буртгэлгүй болсон, 2019.3.9-нд Монгол Улсаас онгоцоор дайжин гарч яваад эргэн ирэхгүй бна. Иймд Шүүхээс эрэн сурвалжилж байна" хэмээн жиргэжээ.



АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Интерполд бичиг явуул. Бадамжунайтай нь хамт олуулаад 60 тэрбумаар нь яллах хэрэгтэй. Тэр газрын наймаачинг.
2019/06/10 66.181.179.198
0000
Зугтаасан байна муу хулгайч Хулгайч нар нь энэ хүнийг золиос болгож дээ тэгээд зугтааж
2019/06/09 103.10.23.101
Дэмбээ
Бадамжунай гарчээ гээд байсан үнэн юм уу? Үнэн бол очоод юмнуудаа зохицуулж байтал, заавал өөрөө байх шаардлага гарсан тул очсон юм болов уу даа!
2019/06/09 103.26.193.171