8o
Улаанбаатар хот
mobile menu

Хар тамхи тээвэрлэсэн консул УДШ-ийн шүүгчийн хүүхэд байжээ

2019-06-07 09:00:00

Монголын дипломат паспорттай хоёр иргэн 70 кг героин төрлийн мансууруулах бодис тээвэрлэж байсныг илрүүлсэн талаар мэдээлэл цацагдаж шуугиан тарьсан билээ. Энэ асуудлаар өчигдөр  ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл хийхдээ "Энэ оны тавдугаар сарын 3-ны өдөр ХБНГУлсын Дрезден хотын хилийн шалган нэвтрүүлэх постоор нэвтрэх гэж байсан Монгол Улсын ДТГ-ын дипломат дугаартай автомашиныг саатуулан шалгахад 70 кг геройны төрлийн мансууруулах бодис тээвэрлэж явсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Энэ хэрэгт монгол иргэд холбоотой эсэх талаар нарийвчлан шалгах шаардлага байгаа. Хэрэгт шалгагдаж байгаа хоёр хүн нь Истанбул дахь Ерөнхий консулын газарт ажилладаг. Нэг нь дипломат ажилтан, нөгөө нь жолооч. Хэргийг хянан шалгах ажиллагаа явагдаж, эцэслэгдээгүй байгаа тул эдгээр хүний нэрийг одоогоор олон нийтэд мэдэгдэх боломжгүй байна" гэсэн мэдээллийг өгсөн. Тэгвэл уг хэргийг үйлдсэн хүмүүс нь Истанбул дахь Ерөнхий консулын газрын дэд консул Бат-Эрдэнийн Баттүшиг, жолооч Э нар байсныг албаны эх сурвалж мэдээлсэн байна. Бат-Эрдэнийн Баттүшиг нь БНТУ-ын Истанбул дахь Ерөнхий консулын газарт Дэд консулын албан тушаалд 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдөр томилогдож байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
ядуу бид очвол ингэж улсын нэр төрийг хугалахгүй дээ
2019/06/12 66.181.161.28
Зочин
УБ ТУРК АЙРЛАНИС ТѲЛѲЛѲѲГЧ ЫН ГАЗАР ЫН АЖИЛЧИД ХҮН БИШ АДГУУС ШҮҮ НО ТОЙ НОЦ ТОЙ ГАЗАР ШҮҮ
2019/06/09 182.160.39.99
Зочин
Турк улс хар тамхи дох хүний наймаа дэлхийд № 1 толгой зохидог орон шүү дээ
2019/06/09 182.160.39.99
Дэмбэрэл сүрэн
Шүүх бүрэн дампуурсан нь алхам тутамд бэрхшээл учруулах юм. Шударга бусын хонгилын үр дагавар юм даа!!! Ээ энэ Элбэгдорж, Мэлгэр, АНус нам энэ тэрийг яая даа, олон түмээн.
2019/06/08 103.26.193.171