6o
Улаанбаатар хот
mobile menu

Гишүүд Төрийн ордонд архидсан асуудлаар албан бичиг хүргүүллээ

2019-06-07 10:00:00

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар  өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт нарт  Улсын Их Хурлын гишүүдийн сахилга, хариуцлагыг сайжруулах талаар албан бичиг хүргүүлсэн байна.

Уг албан бичигт “Сүүлийн үед Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэх, цүнх, гар тээшээ рентген машинд шалгуулахгүй нэвтрэх, хамгаалалтын албаны ажилтны шаардлагыг биелүүлэхгүй байгаа зөрчлийн талаарх мэдээг Төрийн хамгаалалтын албанаас удаа дараа ирүүлсээр байна. Энэ нь иргэд, төрийн албаны ажилтан нарт буруу үлгэр дуурайлал үзүүлэх, улмаар УИХ-ын нэр хүнд, Төрийн ордны аюулгүй байдал, хамгаалалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Хэдийгээр Улсын Их Хурлын гишүүд сахилга, хариуцлагаа дээшлүүлэхийн тулд хурууны хээгээр ирцээ бүрдүүлэх зэргээр асуудлаа шийдвэрлэн үр дүнд хүрч байгаа ч Улсын Их Хурлын гишүүдийн ёс зүйн зарим асуудал өнөөдөр нийгмийн анхаарал татаж парламентын нэр хүндэд сөргөөр нөлөөлөж байгаа учраас Улсын Их Хурлын даргын хувьд энэ асуудалд онцгой анхаарал тавих ёстой гэж үзэж байна” гэж дурджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Ner ustai ezen holbogdogchiig zarlaachee!! Hen arhi uusan be?
2019/06/07 223.104.15.113
iin zuil bicheesee icheesee ulsin ih hural tarval taarna dampuursan gazar ve
zochin
2019/06/07 192.82.65.154
  • Recent
  • Most Read
  • Most Comment