8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөө шөнө, маргааш өдөр  зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ

2019-06-07 10:20:00

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө, маргааш өдөр  зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ. Бусад нутгаар өдөртөө хална.

2019 оны 06 дугаар сарын 06-ны 20 цагаас 06 дугаар сарын 07-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-10 хэм, өдөртөө сэрүүсч 17-22 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас  секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө сэрүүсч Дундговийн нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө бүх нутгаар 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө сэрүүсч Яармаг-Сонгины орчмоор 0-2 хэм хүйтэн, бусад хэсгээр 2-4 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

2019 оны 06 дугаар сарын 08-наас 06 дугаар сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд Дорнод Монголын зүүн хэсэг, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо,  9, 10-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи 8-нд нутгийн зүүн хэсгээр, 11-нд зарим газраар секундэд 13-15 метр, бусад хугацаанд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав, Дорнод-Дарьгангын талаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment