8o
Улаанбаатар хот
mobile menu

Олон улсын тогооч нар ур чадвараараа өрсөлдөж байна

2019-06-07 10:00:00

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн тогооч нарын холбоо, Монголын мастер тогоочдын холбоо хамтран Улаанбаатар хотноо хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Чингис хааны цом 2019” олон улын тогооч нарын тэмцээн өнөөдөр “Мишээл экспо” төвд эхэллээ. Нээлтийн арга хэмжээнд ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Сауле, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэчимэг болон бусад албаны төлөөлөл, Монголын мастер тогоочдын холбооны удирдлагууд, тэмцээнд ур чадвараа сорьж буй тогооч нар оролцов.

Тэмцээний шүүгчээр Монгол, Солонгос, Румын, Хятад, Сыри, Казкастан, Миксикийн олон улсын эрхтэй шүүгчид, оролцогчоор Монгол, Турк, Солонгос, Хятад, Румын, Орос, Миксик, Сыр, Хятад улсын тогооч нарын төлөөлөл оролцож байна. Тэмцээн залуу тогооч, мэргэжлийн тогооч, багийн цом төрлүүдээр явагдах аж.

Энэ удаагийн тэмцээн нь Дэлхийн тогооч нарын холбооны албан ёсны зөвшөөрөлтэйгээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Тэмцээний зорилго нь Олон улсын шилдэг тогооч нараар дамжин Монгол хоолны соёлыг дэлхийд таниулах, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, худалдааг хамгийн ихээр татдаг хоол үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино гэж тэмцээний зохион байгуулагчид нээлтийн үеэр онцолж байв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment