8o
Улаанбаатар хот
mobile menu

Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэнг ажлаас нь халжээ

2019-06-06 09:48:01

Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Жанцанноровын Дамдинцэрэнг ажлаас нь халах шийдвэрийг Хотын дарга С.Амарсайхан гаргасан байна. Түүнийг төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Харин энэ талаар Жанцанноровын Дамдинцэрэн “Өнөөдрийг хүртэл Төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, өгсөн үүрэг даалгавар, төлөвлөсөн ажлуудаа цаг тухай бүрт нь хийн гүйцэтгэж, Нийслэлийн Соёл, урлагийн газар нь нутаг дэвсгэрийнхээ хэм хэмжээнд тодорхой бодлого гаргахад нөлөөлдөг, мөн хэрэгжүүлдэг байгууллага байлгахын төлөө ирсэн намайг Сахилгын шийтгэлээр ажлаас халж байгаад харамсаж байна. Энэ хугацаанд хүнийг яаж харлуулж болдог, яаж гүтгэж болдог, яаж доромжилж болдог гэдгийг өөрийн биe дээр мэдэрлээ. Хэсэг бүлэг хүний эрх ашиг, хувийн сонирхол, худал гүтгэлэг, цуурхал, явуулгаар халагдаж байгаа тул шүүхэд хандаж, үнэн мөнийг нь тогтоолгож, эрхээ хамгаалж, нэр төрөө сэргээлгэх болно” гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
mmm
ккк ккк ккк бол доо чи цүнх баригч л байна шүү дэ
2019/06/06 43.228.129.229
иргэн
Зөндөөн л ажилдаа зүрх сэтгэлээ зориулсан нийтийн сайн сайхны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн бүгд л ажлаасаа халагдаж байгаа шүү дээ. Сенсацлах юун.
2019/06/06 202.9.43.251